НИЙГЭМ

"Амралтын газарт нас барсан эмчийн цогцост дахин шинжилгээ хийж байна"

Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зургаадугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хасуу шивэрт" амралтын газарт нас барсан эмч  Г-ийн хэргийн талаар мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, "2022 оны долоодугаар сарын 9-ний өдөр тухайн хэргийн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Үүний дагуу мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж, мөн шүүх шинжилгээний байгууллагад шинжилсэн. Тус шинжилгээний дүгнэлт гарсан хэдий ч дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжлүүлэх хүсэлтийг талийгаачийн ар гэрийн зүгээс гаргасан. Одоогоор дахин шинжлэх ажил мэргэжлийн долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр явагдаж буй.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хэргүүд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу явагдаж байна" хэмээв.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ их харамсалтай. Мэдлэг чадвартай залууг хорлосон байх. Манайхан атаархуу тул.

Буриад зон
Буриад зон
Reply to  Зочин

Хорлогдсон байна шүү дээ Цагдаа Шүүх эмнэлэг үнэн
Дүгнэлт гаргаж болохоо байчихсан бна Хайран ч залууБүтэн жил болж

Зочин
Зочин

Ум ма ни бад мэ хум

123
123

Үнэнээр нь шалгаарай

Зочин
Зочин

Амралтанд хамт явж байсан хүмүүс нь ойлгомжтой ш дээ.

123
123

Үнэн шударгаар шалгаасай

Холбоотой мэдээ

Back to top button