16 насандаа уншиж, бичиж чаддаггүй байсан эмэгтэй бакалавраа төгсжээ

Их Британийн Айр тосгонд оршин суудаг Клои МакРоберт нэртэй эмэгтэй 16 насандаа уншиж, бичиж сураагүй байсан ч бакалаврын зэргээ хамгаалж чадсан байна. 26 настай МакРоберт энэ долоо хоногийн төгсгөлд Глазго Каледоны их сургуулиас нийгмийн ажлын зэргээ хүлээн авах юм.
Тэрбээр “Good Morning Scotland” шоунд ярилцлага өгөхдөө “Гуравдугаар ангид орохдоо би унших чадварын асуудалтай гэдгээ ойлгосон. Зургаадугаар ангид миний аав нас барсан болохоор нөхцөл байдал илүү дордож эхэлсэн. Тэр үед хичээл дээр унших бичихээс гадна өөр асуудал надад тулгардаг байсан л даа. Миний зан их тогтворгүй байсан, дараа нь би Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй гэж оношлогдсон ” гэж хэлжээ.
Үе тэнгийнхнээсээ хоцорсон мэт санагдсан ч МакРоберт Өмнөд Айрширийн зөвлөлөөс явуулсан хөтөлбөрт хамрагдаж уншиж, бичиж сурсан байна. Их сургуулиа амжилттай төгссөн тэрбээр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах төвд ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.