С.Батдөлд 2-5 жилийн ял оноох эсэхийг шийдэх шүүх хурал болж байна

С.Батдөл нарт хамаарах хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тодруулбал,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэгт зарим яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдол хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр зургадугаар сарын 20-нд хэлэлцсэн байдаг.
Урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт явуулахаар зарласан билээ.
Гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Батдөлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, бусад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэлэсэн юм.
-С.Батдөлийг Эрүүгийн хуулийн дараах зүйл ангиудаар яллагдагчаар татсан-
Ташрамд, С.Батдөлийн хувьд дараах зүйл ангиудаар яллагдагчаар татагдаад байгаа юм.
Эрүүгийн хуулийн 22.10 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4 буюу хахууль авсан,
2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 буюу мөнгө угаасан,
2.2 энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүхээс С.Батдөлийг дээрх зүйл ангиудаар гэм буруутай гэж үзвэл 2-5 жилийн хорих ялаар шийтгэгдэхээр байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гар утас хулгайлсан хүүд оноосон ялыг Батдөлийн ялтай харьцуулж харах л үлдлээ
Тэрбум тэрбумаар нь хахууль авч баяжчихаад 2-5хан жил шоронд суусан болоод гарчих юмсоон
???????????????????????? шоу боллоо кккк
arai arai