НИЙГЭМ
Тоггүй дөрөв хоносон аймгууд өчигдөр эрчим хүчээр хангагджээ

Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт 110 кВт-ын Хархорин-А, В Цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 ширхэг тулгуур энэ сарын 25-ны өдөр унасан. Улмаар Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь зэрэг долоон аймгийн 62 сумд тог тасарсан юм.
Тус аймгууд өчигдөр буюу зургаадугаар сарын 29-ны өдрийн 19.00 цагийн орчимд эрчим хүчээр хангагдсан байна. Ийнхүү тоггүй дөрөв хонохдоо шаардлагатай эрчим хүчээ дизель моторын тусламжтайгаар хангаж байжээ.
Унах болсон шалгаан нь дуу цахилгаантай аадар бороо болон хүчтэй салхи шуургатай холбоотой хэмээн албаныхан тодорхойлсон байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.