НИЙГЭМ

Туул голд 24 настай иргэн сэлэх гэж байгаад живж, энджээ

Туул голын усанд зургаадугаар сарын 29-ний өдөр буюу өчигдөр нэг хүн  усанд осолдож амь насаа алджээ. Энэ талаар ОБЕГ-аас тодрууллаа.

"Төв аймгийн Заамар сумын Тосон багийн нутаг дэвсгэр Гадны хүний-Овоо хэмээх газарт Туул голын усанд нэг хүн сэлэх гэж байгаад живсэн. Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 29-ний өдрийн 12:55 цагт хүлээн авсан юм.

Дуудлагын дагуу тухайн сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран 24 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг 20:10 цагт эхлүүлсэн.

Улмаар тухайн иргэний анх осолдсон газарт найман удаагийн шумбалт хийж, долоон метрийн гүнээс 21:05 цагт цогцсыг олж гарган тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгч ажилласан" хэмээв.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар харамсалтай юм бэ?. Хайран сайхан залуу нас хорин тавныхаа жилийг угтсан байна ш дээ. Монгол хүний амь илүүдээгүй шүү дээ. Голын аюултай хэсгээ тодорхойлж хяналт шалгалт сайн тавих хэрэгтэй л байна даа.

Зочин
Зочин

Bolimoor ymaa, ynz burin baidlaar us ru orj uheh ymdaa. ami nasnaas gadna, uul us bohirlood lus savdag hilegnuuleh n tm ch sain hereg bish de

ёоо хайран сайхан залуу
ёоо хайран сайхан залуу

Ёоо болилдол сэлж чадахгүй юм бол мөрөөрөө байж байлдаа заавал чадахгүй зүйлээ чадах гэж амь насаа өгөх ёстой юмуу

Зочин
Зочин

Туул голд 7 м гүнтэй газар байдаг юмуу?

Холбоотой мэдээ

Back to top button