Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд хоёр галактик мөргөлдсөний улмаас үүссэн долгионыг бүртгэж авчээ

Хоёр галактик мөргөлдөж төвд нь байрлах асар том хар нүхнүүд хоорондоо нэгдэж эхэлсний улмаас үүссэн татах хүчний долгионыг эрдэмтэд бүртгэн авсан байна. Энэ нь хар нүхнүүд бие бие рүүгээ чиглэн эргэлдсэний улмаас орон зай, цаг хугацааг гажуудуулж байгааг харуулсан анхны шууд баримт аж.

Тус судалгааны ажилд оролцсон газруудын нэг нь “European Pulsar Timing Array Consortium” аж. Тэрхүү газрыг Макс Планкын институтийн профессор Майкл Крамер удирддаг байна. Тэрбээр "BBC" агентлагт саяхан хийсэн ажиглалтынхаа тухай ярихдаа “Энэ ажиглалт Эйнштейний таталцлын онолыг буруу эсэхийг шалгаж чадна. Мөн орчлон ертөнцийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг хар матери, хар энерги гэж юу болохыг бидэнд хэлж өгч магадгүй. Физикийн салбарт шинэ нээлт хийхэд түлхэц өгнө” хэмээсэн байна.

Мөн энэ судалгаа асар том хар нүхнүүд галактикийн хөгжилд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлахад тус болох юм.

Манчестерын их сургуульд одон орон судлалын профессороор ажилладаг Ребека Боулер “Бид асар том хэмжээтэй хар нүхнүүд галактикуудын төвд байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ яаж тэнд очсон гэдгийг одоогоор мэдэхгүй байгаа. Нэг таамаглал бол жижиг хэмжээтэй олон хар нүх нэгдэж тэнд байрласан гэх онол” гэсэн аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ертөнцөд болж байгаа энэ аугаа том үйл явдлыг хүн төрлөхтөн харж мэдэж чадаж байна гэдэг нь мхш сайхан юм
.

Хэн ч биш
Хэн ч биш

Тийм учраас од гарагсын нөлөөгөөр цаг агаарын гамшигт үзэгдэл болж байна. Байгалийн зүй тогтол гэдэг чинь ийм.

Холбоотой мэдээ

Back to top button