Гадаад мэдээДЭЛХИЙ

20 жил ажилдаа явалгүй халагдсан багш нэр хүндээ хамгаална

Нэгэн Итали эмэгтэй 24 жилийн турш бага ангийн багшаар ажиллахдаа 20 жилд нь ажилдаа яваагүй учраас 2017 онд халагдаж байжээ.

Чинзиа Паолина Де Лио нэртэй Венец хотын ойролцоох бага сургуулиудад багшаар ажиллахдаа амралт, чөлөө, томилолтоор хуралд оролцох гэх мэт шалтаг тоочиж 20 гаруй жил ажилдаа яваагүй аж.

Италийн боловсролын яамны мэдээлснээр тэрбээр 10 жилийн турш огт ажилдаа ирээгүй, харин үлдсэн хугацаанд нь ямар нэгэн шалтаг тоочиж чөлөө авсан байна. Де Лио цөөн тохиолдолд хичээлээ орохдоо утсаа байнга оролддог байсан тул хүүхдүүд түүний хичээлд суух дургүй болсон аж.

Тэрбээр өөрийнхөө нэр хүндийг хамгаалах нотлох баримт байгаа гэсэн ч “Repubblica” сонин түүнээс тодруулга хийхэд Де Лио “Уучлаарай гэхдээ би одоо наран шарлагын газарт завгүй байна” гэж хариулсан юм.

Эх сурвалж: Mirror

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

түүний нэрийг монголмаа гэдэг.

Холбоотой мэдээ

Back to top button