Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Японд айлчилна

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гросси "Фүкүшима Дайичи" атомын цахилгаан станцын асуудлаар Япон улсад айлчлахаар болжээ.

Учир нь Японы талаас тус станцыг цэвэрлэсэн усаа далайд асгах төлөвлөөгөө олон нийтэд танилцуулсан юм. Тус ажлыг энэ зунаас эхлүүлэхээр болоод буй.

Р.Гроссигийн айлчлал нийт дөрвөн өдрийн турш үргэлжлэх ажээ. Уг айлчлалыг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу долоодугаар сарын 4-нөөс эхэлнэ гэдгийг Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса мэдээлэв.

Талууд "Фүкүшима Дайичи" станцад очих бөгөөд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тайлан зэрэг бусад бичиг баримтад тулгуурласан, ирээдүйд хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцэх ажээ. Мөн атомын цахилгаан станцын цэвэрлэсэн усыг далайд асгах талаар зөвлөмж өгөх аж.

Хайлсан цөмийн түлшийг хөргөхөд ашигладаг ус нь “Фүкүшима Дайичи” АЦС-ын савнуудад хуримтлагдаж байгаа юм. Уснаас ихэнх цацраг идэвхт бодисыг шүүж цэвэрлэсэн ч тритий агуулагдсан хэвээр байгаа аж.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button