Хөвсгөл далайн гүнд 55 жил болсон 11 тонн жинтэй тракторыг гаргалаа

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг Хөвсгөл нуурын эх Ханх сумын нутгагт үе шаттай зохион байгуулж эхэллээ.
Тодруулбал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгт Зэвсэгт Хүчний Жанжин Штабын мэргэжлийн удирдлага, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын байгууллагын аврагчид, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байгаа юм.
Тус ажлын хэсэг өнөөдөр Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит тракторыг тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргалаа. Татан гаргасан трактораас нийтдээ 390 литр шатахуун, тос, тосолгооны материал гарган авчээ
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг юмаа баяр хүргэе. ийм олон жил усан доор байсан тракторын банк нь цоороогүй түлш нь байсийн байхдаа.
Нуур цэнгэг
ЗХУ-н ган төмөр ямар чанартай байсныг харуулж байна.
Хөлдүү Монголчууд байсан байгаам
Дээр үеээсээ хөлдүү Монголчууд байсан байгаа юм. 11тн трактороор хөлдсөн нуур дээр явчина гэсэн хөлдүү бодолтой
Сайхан мэдээ, Амжилт. Одоо бүх гадаргууд товуд түрхэж исэлдэхээс түр хамгаалах, яаралтай их засварт оруулахгүй бол хог болно.Төрийн албаны хурд, сэтгэл хүрэхгүй байх яаралтай дуудлага худалдаа зарласан дээр.
Demjih ajil yah argagui mum bna
Ок