НИЙГЭМ

Хэнтий: “Тариалалтын нийт талбайн 57 хувьд ургалт зогссон”

Хэнтий аймагт буудайн ургалт зогссон тухай мэдээллийн дагуу тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн Г.Оюун-Эрдэнэтэй холбогдлоо.  

-Аймгийн хэмжээнд хэчнээн га талбайд буудайн тариалалт хийсэн бэ. Хэдэн га талбайд ургацын ургалт зогсоод байна.Тэдгээрээс хэчнээн ургац авахаар төлөвлөж байсан бэ?

-Аймгийн хэмжээнд нийт 40.4 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 23 мянган га талбайн ургацын ургалт зогссон. Энэ нь нийт талбайн 57 хувь юм. Ургалт зогссон нийт талбайгаас 25 орчим тонн ургац авахаар төлөвлөж байсан.

-Буудайн ургалт ямар шатандаа явж байна. Ургалт зогсох болсон шалтгаан? 

-Буудайн тариалалт нь соёолох шатандаа зогссон юм. Яагаад гэвэл хаврын тариалалтын үеийн угтвар чийг сайн байсан ч тариалалт хийснээс хойш өнөөдрийг хүртэл 50 орчим хоног бороо ороогүй.

Мөн сүүлийн өдрүүдэд 30 хэм, хөрсөн дээр 45 хэм хүрч халалт явагдаж байгаагаас буудайн соёололт тааруу, бутлалтгүй, будааны ургалт зогсонги байдалтай байна. Гэхдээ аймгийн хэмжээнд гэж ойлгож болохгүй. Гангийн байдалтай 2-3 суманд тариалалт зогссон юм.  

-Хэрэв энэ хэвээр бороо орохгүй бол ургац хууралтад хэрхэн нөлөөлөх вэ. Одоогоор ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Үүл буудах уу? 

-Хур тунадас орохгүй бол нийт ургацаа алдана гэсэн үг.Бороо орохыг хүлээж байна. Одоогоор ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй. Үүл буудах эсэхийг аймгийн ЦУОШГ мэдэж буй. 

Үүл буудах эсэхийг аймгийн ЦУОШГ-аас тодрууллаа. 

“Бороо ороогүйгээс үүдэж нийт тариалалт зогсонги байдалд ороод байна. Бидэнд үүл буудах буу бий. Гэхдээ сумны нөөц хомс байна. Тодруулбал, тухайн сум нь БНХАУ-аас ирдэг юм. Ойрын өдрүүдэд усархаг үүл гарахгүй байгаатай хобогдуулан үүл буудах ажил явагдахгүй байна.  Одоогоор цөөн буй сумаа ашиггүй үрэхийг хүсэхгүй" хэмээв. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ бороо дамжиж ороосой

Холбоотой мэдээ

Back to top button