НИЙГЭМНийгэм мэдээ

Хийлдэг гулсууран тоглоомоос унасан хүүхэд 23 хоногийн дараа ухаан оржээ

Тавдугаар сарын 27-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хийлдэг гулгуур салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхдээс 12 нь гэмтсэн хэрэг талаар бид мэдээлж байв. 

Тэднээс хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, сэхээний тасагт эмчилгээ хийлгэж байсан бөгөөд нэг нь амиа алдсан. Нэг хүүхдийн дух, зулай, дагзны яс хугарсан, баруун духны тархины эд няцарсан, мэдрэлийн эсдээ тархмал гэмтэл авсан тул биеийн байдал хүнд байжээ.

Улмаар Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт тавдугаар сарын 29-ний өдөр хагалгаанд орсон хэдий ч биеийн байдал сайжраагүй аж.

Тиймээс тухайн хүүхэд 1700 гаруй километр замыг 30 цагийн туршид амьсгалын аппараттай, эмчлэгч эмч, сувилагчийн хамт машинаар туулж Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжин ирж, хэвтэн эмчлүүлсэн билээ.  

Тухайн хүүхэд ЭХЭМҮТ-д шилжсэн байна. Хүүхдийн биеийн байдлын талаар тодруулахаар түүний аав Б.Хазыбектэй холбогдлоо. 

Тэрбээр “Манай хүүхэд ГССҮТ-д 17 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тодруулбал, тухайн эмнэлгийн сэхээний тасагт 15, мэдрэлийн тасагт дөрвөн хоносон билээ. Одоогоор ЭХЭМТ-д шилжин очоод байна. 

Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлэх хугацаандаа ухаан орсон, нэмэлт хагалгаанд ороогүй. Одоогоор  биеийн байдал тогтвортой байна" хэмээв. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Арай ч дээ,ийм хүнд гэмтэлтэй хүүхдэд яагаад онгоц гаргаж өгөөгүй юм бол доо?Эрүүл мэндийн дүрэм журам гж баймаар юм.Ямар их тэвчээр вэ?\эцэг,эхийн\.Урт наслаарай.

Зочин
Зочин

Онгоцны зардлыг хувь хүн өөрөө гаргадаг нь маш их хүндрэлтэй. Иймээс өөрсдийн боломжийн хэмжээнд явж байгаа нь тэр шүү дээ. Хүүд эрүүл саруул болохын ерөөлийг хүсье.

Зочин
Зочин

Ашгүйдээ нэгч гэсэн бяцхан зүрх цохилох ёстой хүүхдүүд тоглож наад ч болохгүй мөн аюултай улс болжээ

Зочин
Зочин

Орон нутагт нутгийн иргэдээс инженерийн зөвлөх - хянах орон тооны бус баг үүсгэн ажиллуулахгүй бол энгийн иргэд болон удирдлагын техникийн мэдлэг муу дээр нь хэнэггүй байдлаас осол их гарах юмаа.Хувь хүний хөгжилд анхаарал хандуулана уу?

Зочин
Зочин

Гэмтлийн эмнэлэг хүнд өвчтөн тээвэрлэх нисдэг тэрэгны буудлын талбайтай болсон шүү дээ, яагаад хүнд гэмтэлтэй хүүхдийг ийм хол газар машинаар явуулж байгаа юм бэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр нисдэг тэрэг нь 80сая төгрөг авдаг юм билээ. Тэр 80саяыг эмчилгээнд нэмэрлэхээр ийнхүү газраар тээвэрлэсэн

cupida
cupida

chad hiigeed yavchihgui zugeer zsss!

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. ЯАМАЙДАА, БОЛЖ БОЛЖ. Хожим хойно гарч болзошгүй саар тотгор нөлөөгүйгээр л эдгэж илааршаасайдаа.

Холбоотой мэдээ

Back to top button