Зайсангийн шинэ гүүрийг наймдугаар сард нээнэ

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлыг зохион байгуулж буй. Тэгвэл, тухайн ажлын хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм.
Тодруулбал, хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн байдаг. Одоогоор шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил 92 хувьтай явж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж буй ажээ.
Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна. Тэгвэл, шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулна гэж үзэж байгаа аж.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Товлосон хугацаандаа орохгүй байхаа. 5 сараас хойш өглөө бүхэн алхангаа хардаг . Хуучин гүүрэн доогуур явсан турбааг шинэ гүүрэн доогуур оруулсанаас өөр ажил нэмэгдэж хийгдээгүй Хойд талын нэг дам нуруу тулгуурийг хийгээ ч үгүй байгаа. Гүүрний хашлага залгаасуудыг хийж эхлээгүй дараа нь хучилт туршилт гээд наадам борооны цаг эхэлж байгаатай харьцуулж бодоход 10 сараас наашгүй