НИЙГЭМ

Улиастайн голыг залуус өөрсдийн санаачилгаар цэвэрлэжээ

Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, “Uncage” сайн дурын оролцооны клуб хамтран Улиастайн голыг цэвэрлэжээ.

Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр тус цэвэрлэх ажлыг зохион байгуулсан аж.

Тухайн клубийн хувьд нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх үүднээс жил бүр тогтмол цэвэрлэгээ хийдэг байна. Харин энэ удаад Баянзүрх дүүргийн 35 хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн голыг цэвэрлэсэн аж.

Тус цэвэрлэгээний явцад ихэвчлэн ахуйн буюу аялж амарч буй иргэдийн үлдээсэн хог байжээ. Тиймээс амарч, зугаалах үедээ байгаль орчиндоо хогоо хаяхгүй байхыг залуус уриалсан байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button