Нийгмийн
Хурдан морь шүдлэх явцыг орон даяар шууд дамжуулна
Үндэсний их баяр наадмаар буюу энэ сарын 10-аас 12-ны өдөр зургаан насны морь уралдах аж. Харин 13-ны өдөр эрлийз, дээд, дунд, бага, жороо морины уралдаан зохион байгуулагдах юм байна.
Үндэсний их баяр наадмаар хурдан морины сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг 2022 онд орон даяар шууд дамжуулж байсан билээ.
Тэгвэл энэ жилийн баяр наадмаар шүдэлгээний хэсгийг камержуулж, үйл явцыг орон даяар шууд дамжуулах бэлтгэл ажлыг эхлүүдээд байгаа аж.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.