Нийгэм мэдээ

Хэрэгтэй мэдээлэл: Энэ сарын 6, 20-нд ямар халамж олгох вэ

Үндэсний их баяр наадмын урт амралын өдрүүд таарч буй учир долдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг хоёр удаа олгохоор болсон.

Тодруулбал, долдугаар сарын 6 ба 20-нд хоёр удаа иргэдийн дансанд шилжүүлэг хийгдэнэ. Харин энэ хоёр өдөр чухам ямар тэтгэвэр, тэтгэмжийг олгох талаар иргэдийн ойлголт сул байна.

Иймд энэ асуудлаар ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралаас тодрууллаа.

Ингэхэд,

Долдугаар сарын 6-нд,

  • Асаргааны тэтгэмж
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • "Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламж
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж шилжих аж.

Харин долдугаар сарын 20-нд Нийгмийн халамжийн сангаас сахүүждэг "Онцгой тохиодлын мөнгөн тэтгэмж", "Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ", "Насны хишиг" зэрэг халамж, тэтгэмжүүдийг шилжүүлэх юм байна.

Мөн онцлоход, долдугаар сарын 6-нд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.

Үүний дээр, шинээр төрөөд бүртгүүлсэн зарим хүүхдүүдийн данс зөрөх зэрэг шалтгаанаар алдаатай гүйлгээ хийгддэг байна. Энэ зөрүүтэй гүйлгээг засаж, тэдэнд долдугаар сарын 20-ны өдөр хүүхдийн мөнгийг нь олгох ажил мөн хийгдэх аж.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

6нд бүх хүүхдийн мөнгө өгнө гэж ойлгож болох уу

Холбоотой мэдээ

Back to top button