Нийгэм мэдээ
Хөгжлийн банк: Б.Чойжилжалбууд гурван жил хорих ял төлөвлөлөө

Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна.
Энэ үеэр прокуророос Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбууд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, гурван жил хорих ял төлөвлөсөн талаарх дүгнэлтээ уншиж, танилцууллаа.
Үүний дараа прокурорын дүгнэлтийн дагуу ял оноох эсэхийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Сар гаруй үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурлаар 80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн юм. Гэм буруутайд тооцсон 32 шүүгдэгчид Б.Чойжилжалбуу багтсан.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙМ Ч ШУДАРГА ЁС, ШҮҮХ, ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙХ ГЭЖ ДЭЭ
Нөгөө мундаг гишүүн сайд дарга асан Архангайн шүлэгч маань энэ нөхөдүүдийн хамсаатан нь гэдэг дээ харагдахгүй сонсогдохгүй хаа явдагийм бол доо
Тэр нь бөх барилдуулаал мөрийтэй тоглоол явж байна лээ
Энэ Жалбуу сда чинь 3 жилээ эдэлчтхсэн юм бишүү бараг
Мөнгөтэй авилгачдад хууль ч үйлчлэхгүй юм даа. 3 жилийн ял ч гэх шиг. Муулаад байдаг хужаа нар гэхэд л цаазаар авах ял өгч байна ш дээ.Яаандаа Миний Монголын ард түмэн минь
Ж.Мөнхбаттай хамт хорь