СПОРТ

Фото: Шүдлэн насанд сайд асан З.Мэндсайханы шар үрээ түрүүллээ

Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр Хязаалан насаар эхэлсэн. Хязаалан насанд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Т.Жаргалсайханы халтар үрээ түрүүлж, тод манлай торгон жолоо өргүүлсэн юм.

Харин яг одоо Шүдлэн насны морьд уралдаж, айргийн тавд хурдалсаар барианы зурхайд орж ирлээ.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Батбаярын Пунцагжбалжирын хар үрээ, Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы шарга халзан үрээ барианы зурваст зэрэг шахуу орж ирсэн.

Шууд дамжуулалтаас харахад Б.Пунцагбалжирын хар үрээ түрүүлсэн харагдсан бөгөөд морь тайлбарлагчид мөн тэгж дуудлаа. Харин Хурдан морины салбар хорооны шийдвэрээр, З.Мэндсайханы шар халзан үрээг түрүүлсэнд тооцсон байна.

Харин айргийн гуравт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Чимэдрэгзэнгийн Энхбат сартай хүрэн  шүдлэн, айргийн дөрөвт, ГовьАлтай аймгийн Халиун сумын харъяат Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр үрээ, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач Чилхаагийн Уламбаярын буган халтар хурдаллаа.

Энэ жилийн баяр наадмаар 192 хурдан Шүдлэн уралдахаар бүртгүүлээд байгаа юм. Харин сэрвээний өндрийн хэмжээсээр 75 нь л стандартыг хангаж, 112 нь хасагджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Морь бариачийн алдаа харагдаж бна лээ зурхай дээр шарга нь орчихож баына лээ ш дээ

Зочин
Зочин

Хар нь хошуу өлгөж орсондоо. Ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам болж дээ

Зочин
Зочин

Б.Пунцагбалжирын хар үрээ түрүүлсэн..........

Зочин
Зочин

Бичлэгээс харахад морь бариач урьдчилан бэлтгэж байсан нь үйл хөдлөлөөс нь илт байна

Зочин.
Зочин.

Шарга барианд орсон бна.Үндэслэл болон бичлэгийг нарийвчилж гаргажтайлбарлаачээ.

Холбоотой мэдээ

Back to top button