Нийгэм мэдээ

Шууд дамжуулж байна: Хоймор нутгийн уяач Б.Отгонсэлэнгийн саарал морь их насанд түрүүллээ

НЭМЭЛТ 16:46 ЦАГ

Хурдан их насны морьд барианд орж ирлээ. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал морь торгон жолоо өргүүллээ. Харин аманд хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн халзан, айргийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Манлай уяач Гомбожавын Баярцогтын хээр, айргийн дөрөвт  Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Төмөрийн Мөнхбаярын хээр, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул орж ирлээ.

НЭМЭЛТ 16:08 ЦАГ

Их нас гарааны зурхайгаас эргэлээ. Нар, хур тэгширсэн цаг агаар нь морьдод ч, унаачид ч таатай нөхцөлийг бий болгож байна. Эхний 1,5 км бөөндөөс явсан морьд одоо тасарч эхэллээ. Энэ жилийн их насны онцлох гэвэл түрүү жилийн тэргүүн магнай Дүүгүүр хээр сэрвээний өндрөөр хасагдсан байна. Барианы зурхай тийш 26 хурд бусдыгаа өнгөлж Цагаан хөтөлийн баруунаар орж ирлээ.

:НЭМЭЛТ 15:30 ЦАГ:

Их насны морьд гарааны зурхай тийш хөдөллөө. Их нас 25 км уралдах бөгөөд сэрвээн өндөр 141 см хүртэл байна. Морьд одоо гарааны зурхай руу очиход арваад км дутуу байна. Энэ удаад 220 бүртгүүлснээс сэрвээний өндрөөр 70 морь хасагдаж, 150 их нас уралдах юм.

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн  Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 220 хурдан буян бүртгүүлжээ.

тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн  Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 220 хурдан буян бүртгүүлжээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

ШУУД: Их насны морьд уралдахад бэлдэж, сэрвээний өндрөө хэмжүүлж байна

ШУУД: Их насны морьд уралдахад бэлдэж, сэрвээний өндрөө хэмжүүлж байна

Posted by Eguur News on Monday, July 10, 2023

Эндээс онцолбол, түрүү жилийн тэргүүн магнай Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул МУ-ын алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн дүүгүүр хээр, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хонгор халзан,  Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр, Баян-Уул сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын мэнгэт хүрэн, улсын нэг айраг, бүсийн дөрвөн айргийн эзэн Ховд аймгийн Буянт сумын уяач Батсуурийн Эрдэнэбаярын саарал зэрэг улс аймаг, томоохон наадмуудад торгон жолоогоо өргүүлсэн шилмэл хурдууд бүртгүүлжээ.

Их нас одоо сэрвээний хэмжилтэд орно. Эндээс стандарт өндрөөс илүү гарсан их насны морьд хасагдаж, тэнцсэн хүлгүүд гарааны зурхай руу хөдөлнө.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button