СПОРТ

Нэг дороос: Түрүү, үзүүр бөхөд улсын цол гардуулснаар Үндэсний их баяр наадмыг жаргаалаа

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Шууд дамжуулж байна: Улсын гарьд М.Бадарч, харцага Б.Бямба-Отгон нар үзүүр түрүү булаалдахаар гарч ирлээ

Шууд дамжуулж байна: Улсын гарьд М.Бадарч, харцага Б.Бямба-Отгон нар үзүүр түрүү булаалдахаар гарч ирлээ

Posted by Eguur News on Wednesday, July 12, 2023

ХААЛТ: 21.55 цаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүчит бөхийн барилдааны түрүү бөх М.Бадарчид Улсын арслан, үзүүр бөх Ц.Бямба-Отгонд Улсын гарьд цол гардууллаа.

Үзүүр, түрүү бөхчүүд сэтгэгдлээ илэрхийлэв.

Улсын арслан М.Бадарч:

Монгол бөхөө дээдэлдэг ард түмнийхээ уухайн түрлэгт эрч хүч орж барилдлаа. Бид энэ жил бэлтгэл суруулилтаа сайн хийлээ. Манай аймгаас гурван улсын цолтон төрлөө. Алдар спорт хороо, нутгийн буян группийнхээ хамт олонд, гэр бүл эхнэр хүүхдэдээ баярлалаа. Түрүүлж өсгөсөн ээж аав, таван ах дүүдээ баярлалаа. Бүгдэл нь "Хайртай шүү" гэж хэлмээр байна. Мөн өдийг хүртэл дасгалжуулсан хоёр багшдаа баярлалаа.

Улсын харцага Ц.Бямба-Отгон:

Та бүхэн минь сайхан наадаж байна уу. Монгол түмэн минь, өвөрхангайчууд маань сайхан наадаж байна. 2009 оноос хойш Д.Ганхуяг арслан багшийнхаа араас үзүүр түрүүнд үлдсэндээ баяртай байна. Манай аймгийн хувьд энэ зөвхөн эхлэл байх болно гэж хэлье".

Улмаар Үндэсний их баяр наадмын хаалтын тоглолт болж, баяр наадмын үндсэн арга хэмжээг жаргаалаа.

НЭМЭЛТ: 19.28 ЦАГ

Улсын аварга О.Хангай Улсын гарьд М.Бадарчид өвдөг шороодов. Харин Даян аварга Н.Батсуурь Улсын заан цолны болзол хангаад буй Ц.Бямба-Отгонд уналаа. Ингэснээр Ц.Бямба-Отгон Улсын харцага цолоо хоёр ахиулж, үзүүр түрүүнд "Нутгийн буян" группийн бөхчүүд үлдлээ.


НЭМЭЛТ: 18.54 цаг

Хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ.

Үүгээр,

  • Даян аварга Н.Батсуурь Улсын харцага Ц.Бямба-Отгоныг
  • Улсын аварга О.Хангай Улсын гарьд М.Бадарчийг амласан.

Яг одоо барилдаан үргэлжилж байна.

НЭМЭЛТ: 18.11 цаг

Долоогийн даваа дуусахад Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан үлдээд байсан. Жаран минутын турш барилдсаны дараа шинэ дүрмээр идэвхийг харгалзан үзэж, Н.Батсуурийг давсанд тооцлоо.

Улмаар наймын даваад буюу шөвгийн дөрөвт,

  • Н.Батсуурь
  • О.Хангай
  • М.Бадарч,
  • Ц.Бямба-Отгон нар тунаж үлдлээ.

НЭМЭЛТ: 17.15 цаг

Улсын гарьд М.Бадарч Аймгийн арслан (Улсын харцага цолны болзол хангаад буй) С.Сүхбатаар долоо давж, шөвгийн дөрөвт үлдлээ. Мөн Улсын аварга О.Хангай Аймгийн арслан (Улсын харцага цолны болзол хангаад буй) Г.Ганхуягаар долоо давлаа.

Одоо,

  • Даян аварга Н.Батсуурь, Увс - Улсын арслан Ц.Содномдорж, Хөвсгөл
  • Улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд - Улсын харцага Ц.Бямба-Отгон, Өвөрхангай нар барилдаанаа үргэлжлүүлж байна

НЭМЭЛТ: 16.43 цаг

Долоогийн давааны амыг авч дууслаа.

ОНООЛТ:

Даян аварга Н.Батсуурь, Увс - Улсын арслан Ц.Содномдорж, Хөвсгөл

Улсын арслан О.Хангай, Ховд - Аймгийн арслан (Улсын харцага цолны болзол хангасан) Г.Ганхуяг, Ховд

Улсын гарьд М.Бадарч, Архангай - Аймгийн арслан (Улсын харцага цолны болзол хангасан) С.Сүхбат, Архангай

Улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд - Улсын харцага Ц.Бямба-Отгон, Өвөрхангай

НЭМЭЛТ: 16.25 цаг

Архангай аймгийн харьяат Улсын гарьд М.Бадарч Дундговь аймгийн харьяат Улсын начин Э.Дашийг амласан юм. М.Бадарч Э.Дашийг давснаар долоогийн даваанд зодоглохоор болсон билээ.

Сэлэнгэ аймгийн харьяат Улсын арслан Б.Орхонбаяр зургаагийн даваанд Ховд аймгийн харьяат шинэхэн начин Г.Ганхуягтай учраа таарсан билээ. Тэгвэл шинэхэн начин Г.Ганхуяг Б.Орхонбаярыг давснаар Улсын харцага цолны бозол хангаад байна.

Мөн Завхан аймгийн харьяат Улсын заан М.Лхагвагэрэл Архангай аймгийн харьяат шинэхэн начин С.Сүхбаттай учраа таарсан юм. Тэгвэл С.Сүхбат М.Лхагвагэрэлийг давснаар Улсын харцага цолны болзлыг хангалаа.

Зургаагийн даваагийн эцсийн барилдаанд Ховд аймгийн харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан болон шинэхэн начин Архангай аймгийн харьяат Л.Отгонбаатар нар барилдав. Тэгвэл Улсын заан Б.Пүрэвсайхан шинэхэн начныг давж, долоогийн даваанд зодоглохоор боллоо.

Ийнхүү үндэсний бөхийн барилдааны зургаагийг даваанд Улсын харцага хоёр төрлөө.

НЭМЭЛТ: 16.08 цаг

Зургаагийн даваанд Хөвсгөл аймгийн харьяат Улсын арслан Ц.Содномдорж Хэнтий аймгийн харьяат Улсын харцага Г.Бадрахыг амлан авч давлаа. Мөн Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон Завхан аймгийн харьяат Улсын харцага Ш.Пүрэвгарьд нар тунаж, барилдахаар болсон юм. Улмаар Ш.Пүрэвгарьдыг давснаар Ц.Бямба-Отгон харцага цолоо дахин батлав.

Ховд аймгийн харьяат Улсын аварга О.Хангай шинэхэн начин Увс аймгийн харьяат Д.Тогтохжаргалыг амлан авсан юм. Улмаар Улсын аварга О.Хангай Д.Тогтохжаргалаар зургаа давж, долоогийн даваанд зодоглохоор боллоо.

НЭМЭЛТ: 16.00 цаг

Зургаагийн давааны эхэнд Улсын даян аварга Н.Батсуурь шинэхэн начин Э.Ууганбаярыг ам авч, барилдлаа. Улмаар Н.Батсуурь Э.Ууганбаяраар зургаа давж, дооогийн даваанд зодоглохоор болов.

НЭМЭЛТ: 15.40 цаг

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.

Бөхчүүд цолын эрэмбээр ам авч дуусав.

ОНООЛТ:

ДАЯ.А Н.Батсуурь УвА.А1 Э.Ууганбаяр ө
У.АВ О.Хангай ХоА.А Д.Тогтохжаргал Ув
У.АР Ц.Содномдорж ХөУ.Х Г.Бадрах Хэ
У.АР Б.Орхонбаяр СэА.А Г.Ганхуяг Хо
У.Г М.Бадарч АрУ.Н Э.Даш Ду
У.З1 Б.Пүрэвсайхан ХоЦ.А Л.Отгонбаатар Ар
У.З М.Лхагвагэрэл ЗаА.А1 С.Сүхбат Ар
У.Х Ш.Пүрэвгарьд ЗаУ.Х Ц.Бямба-Отгон Өв

НЭМЭЛТ: 15.29 цаг

Аймгийн арслан Э.Ууганбаяр (Төв) Улсын заан Б.Бат-Өлзийг давснаар улсын начин цол хүртлээ. Ингэснээр энэ жилийн наадмаар нийт таван начин төрлөө. Энэ сүүлийн барилдаан байсан. Тавын даваа ийн өндөрлөлөө.

НЭМЭЛТ: 15.17 цаг

Тавын даваа дуусахад нэг л барилдаан үлдээд байна.

Барилдааны үеэр дөрвөн начин төрлөө. Тодруулбал,

  • Улсын аварга С.Мөнхбат тахимаа өгснөөр Аймгийн арслан Д.Тогтохжаргал (Увс)
  • Цэргийн арслан Л.Отгонбаатар (Архангай) Улсын гарьд Б.Гончигдамбыг давснаар
  • Аймгийн арслан Г.Ганхуяг (Ховд) Улсын гарьд Ө.Бат-Оршихийг давснаар
  • Аймгийн арслан С.Сүхбат (Архангай) Улсын заан Д.Анарыг давснаар Улсын начин цолын болзол хангаад байна.

БАРИЛДААНЫ ДҮЙЦ (Тодруулж харлуулсан нэрс давсан):

ДАЯ.А Н.Батсуурь УвУ.Н Г.Ганжад Тө
У.АВ С.Мөнхбат УвА.А Д.Тогтохжаргал Ув
У.АВ О.Хангай ХоА.АД.Эрдэнэтулга ГА
У.АР Ц.Содномдорж ХөУ.З М.Өсөхбаяр Бу
У.АР Б.Орхонбаяр СэУ.З Б.Батмөнх Тө
У.Г Б.Гончигдамба ЗаЦ.А Л.Отгонбаатар Ар
У.Г Ө.Бат-Орших УвА.А Г.Ганхуяг Хо
У.Г М.Бадарч АрА.А1 Б.Баянмөнх Хо
У.З1 Б.Пүрэвсайхан ХоА.А1 О.Наранбаатар Өв
У.З Д.Анар ДорА.А1 С.Сүхбат Ар
У.З Б.Бат-Өлзий ХоА.А1 Э.Ууганбаяр Тө
У.З Б.Серик БӨУ.Н Э.Даш Ду
У.З М.Лхагвагэрэл ЗаУ.Х Б.Цэдэнсодном Өв
У.Х1 Н.Золбоо БХУ.Х Ш.Пүрэвгарьд За
У.Х О.Мөнх-Эрдэнэ АрУ.Х Г.Бадрах Хэ
У.Х Ц.Бямба-Отгон ӨвУ.Н Д.Хүдэрбулга Тө

НЭМЭЛТ: 13.10 цаг

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа дууслаа.

Одоо тавын давааны амыг бөхчүүд цолны эрэмбээр авч дууслаа. Тавын давааны ам авсан байдлыг танилцуулъя.

ДАЯ.А Н.Батсуурь УвсУ.Н Г.Ганжад Төв
У.АВ С.Мөнхбат УвсА.А Д.Тогтохжаргал Увс
У.АВ О.Хангай ХовдА.А Д.ЭрдэнэтулгаГовь-Алтай
У.АР Ц.Содномдорж ХөвсгөлУ.З М.Өсөхбаяр Булган
У.АР Б.Орхонбаяр СэлэнгэУ.З Б.Батмөнх Төв
У.Г Б.Гончигдамба ЗавханЦ.А Л.Отгонбаатар Архангай
У.Г Ө.Бат-Орших УвсА.А Г.Ганхуяг Ховд
У.Г М.Бадарч АрхангайА.А1 Б.Баянмөнх Ховд
У.З1 Б.Пүрэвсайхан ХовдА.А1 О.Наранбаатар Өвөрхангай
У.З Д.Анар ДорноговьА.А1 С.Сүхбат Архангай
У.З Б.Бат-Өлзий ХовдА.А1 Э.Ууганбаяр Төв
У.З Б.Серик Баян-ӨлгийУ.Н Э.Даш Дундговь
У.З М.Лхагвагэрэл ЗаУ.Х Б.Цэдэнсодном Өв
У.Х1 Н.Золбоо БХУ.Х Ш.Пүрэвгарьд За
У.Х О.Мөнх-Эрдэнэ АрУ.Х Г.Бадрах Хэ
У.Х Ц.Бямба-Отгон ӨвУ.Н Д.Хүдэрбулга Тө

НЭМЭЛТ: 11.25 цаг

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны ДӨРВИЙН даваа эхэллээ.

ОНООЛТ:

  1. Н.Батсуурь (Дая.а) - Н.Баяржаргал (А.а)
  2. П.Бүрэнтөгс (У.ав) - Г.Ганхуяг (А.а)
  3. Г.Эрхэмбаяр (У.ав) - Д.Эрдэнэтулга (А.а)
  4. С.Мөнхбат (У.ав) - Л.Энхтүвшин (А.а)
  5. О.Хангай (У.ав) - У.Батгэрэл (А.а)
  6. Ц.Содномдорж (У.ар)  - Г.Жамбалдорж (Ц.а)
  7. Б.Орхонбаяр (У.ар) - Д.Алтанцоож (А.а)
  8. Б.Гончигдамба (У.г) - Т.Сайханжаргал (А.а)
  9. Ө.Бат-Орших (У.г) - Н.Дашдаваа (А.а)
  10. М.Бадарч (У.г) - Я.Бумбаяр (А.а)
  11. Б.Пүрэвсайхан (У.з) - Б.Бат-Орших (А.а)
  12. Н.Жаргалбаяр (У.з) - Д.Тогтохжаргал (А.а)
  13. М.Өсөхбаяр (У.з) - Л.Батсайхан (А.а)
  14. Б.Батмөнх (У.з) - А.Нармандах (А.а)
  15. Д.Анар (У.з) - Г.Дармаажанцан (А.а)
  16. Б.Бат-Өлзий (У.з) - Э.Мөнхжаргал (А.а)
  17. Б.Серик (У.з) - Т.Довчинсэмбээ (А.а)
  18. М.Лхагвагэрэл (У.з) - Т.Дүүрэнсаран (А.а)
  19. Н.Золбоо (У.х) - Г.Төрмөнх (А.а)
  20. Б.Зоригтбаатар (У.х) - Л.Отгонбаатар (Ц.а)
  21. Т.Баасанхүү (У.х) - С.Сүхбат (А.х.а)
  22. Л.Лха-Очир (У.х) - Б.Баянмөнх (А.х.а)
  23. О.Мөнх-Эрдэнэ (У.х) - Н.Өсөхбаяр (А.х.а)
  24. Х.Гантулга (У.х) - О.Наранбаатар (А.х.а)
  25. Д.Бат-Эрдэнэ (У.х) - Э.Ууганбаяр (А.х.а)
  26. Б.Цэдэнсодном (У.х) - Э.Батмагнай (У.н)
  27. Ш.Пүрэвгарьд (У.х) - Э.Энх-Амгалан (У.н)
  28. Г.Бадрах (У.х) - Ц.Сандагдорж (У.н)
  29. Ц.Бямба-Отгон (У.х) - Х.Цогтгэрэл (У.н)
  30. Э.Даш (У.н) - Т.Дүгэрдорж (У.н)
  31. Д.Амарсайхан (У.н) - Д.Хүдэрбулга (У.н)
  32. Б.Чимэдвандан (У.н) - Г.Ганжад (У.н)

ЭХЛЭЛ: 09.22 цаг

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.

Гурван даваанд 128 бөх зодоглож, зургаан аварга зүүн, баруун талын жигүүрийг манлайлан гарлаа. Энэ жилийн бөхийн барилдааны нэг онцлог өндөр цолтой бөхчүүд тусгай програм бүхий дэлгэцээр амлах бөхөө сонгож байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 12, 2023 16:11

Архангай аймгийн Цэнхэр Сумын харъяат Улсын Гарьд Мягмарын Бадарч түрүүлнэ. Өнгөтэй байна даа

Нямаа
Нямаа
7 сар 12, 2023 16:12

У.Гарьд М.Бадарч түрүүлнэ. Өнгөтэй байна

Ханд
Ханд
7 сар 12, 2023 18:39

БямбаОтгон түрүүлнэ.

Нямаа
Нямаа
7 сар 12, 2023 19:29

Бадарч Хангай 2ын барилдаар сайхан болж тарвасны хүүхдийг тарганы хүүхэд хаяв

Зочин
Зочин
7 сар 12, 2023 21:45

Одоо допингийн даваа гэж нэг лут даваа бий дээ, кк

Зочин
Зочин
7 сар 13, 2023 08:56

Баяр хүргэе! Хүчтэй байна. Тэгширсэн, хийгүй байж давлаа даа.

Холбоотой мэдээ

Back to top button