ДЭЛХИЙ

Шинжээч Мао Жөү Чэнь: Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр БНХАУ-ыг давах төлөвтэй

Австралийн “Sydney Morning Herald” сонин Монгол Улсыг онцолсон нийтлэл бэлтгэжээ. Тус нийтлэлийг уншигч та бүхэндээ орчуулж хүргэе.

Sydney Morning Herald:

Монголчуудыг аливаа хувьсаж буй зүйлд дасан зохицох чадвар сайтай гэдэг. Гэхдээ сул тал нь тэд ирээдүйг урьдчилан төлөвлөх чадвар дутмаг. Олон мянган жилийн нүүдэлчин амьдрал нь хуурай, далайд гарцгүй энэ орны ард иргэдийг ямар нэг гамшиг тохиолдоход хурдан дасан зохицох чадвартай болгосон. Нөгөөтээгүүр энэ амьдралын хэв маяг нь монголчуудыг төвлөрсөн хүн ам, хөрөнгөтэй дэлхийн эдийн засгийн урт хугацааны өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахад хүндрэлтэй болгож буй.

43 настай Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үүнийг өөрчлөхийг хичээж байгаа юм.

Тэрбээр 1990 онд ЗХУ задарч, Монгол ардчилсан улс болсноос хойших улс төрийн хамгийн өргөн хүрээний шинэчлэл хийхийг оролдож буй. Монголын Засгийн газар мажоритар тогтолцоогоо сольж Шинэ Зеландын парламентын пропорциональ тогтолцоотой ижил систем үүсгэхээр төлөвлөж байгаа юм. 

Шинэ тогтолцоо нь ирэх сонгуулиар Л.Оюун-Эрдэнийн Монгол Ардын Намын эрх мэдлийг ганхахад хүргэж магадгүй ч гэсэн Засгийн газар нь өөрчлөлт хийхийг эрмэлзэж байна. Түүнчлэн тус улс хамгийн нөлөө бүхий чинээлэг гэр бүлүүдээ шалгах, мөн БНХАУ, ОХУ-аас хамаарлаа бууруулах авлигын эсрэг аяныг эхлүүлжээ.

Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордноос ярилцлага өгөхдөө “Монголд нуугаад байх зүйл байхгүй. Бид шинэчлэл хийх хэрэгтэй” гэсэн юм. Тэрбээр ЗХУ-д боловсрол эзэмшээгүй Монголын анхны Ерөнхий сайд бөгөөд хүн амын 70 хувь нь 35-аас доош насныхан байдаг улсыг удирдаж байна. Сүүлийн 20 жилд 14 удаа Засгийн газар солигдож, уул уурхайн салбарт хэт хамааралтай эдийн засаг үүсгэсэн учир Монгол залуучуудын хөгжил дэвшилд архаг дутагдал үүссэн.

Мөн “COVID-19”-ийн цар тахал дэгдэн, БНХАУ хилээ хааж, ОХУ Украины эсрэг дайн эхлүүлсэн учир Л.Оюун-Эрдэнэ бодит өөрчлөлт хийх цаг нь болсон гэж шийджээ. 

Тэрбээр “Миний Ерөнхий сайдын бүрэн эрхт хугацаанд энэ хоёр гол асуудал тулгарсан учир бусад үеэс онцгой гэж боддог. Бид тэдгээр нөхцөл байдлаас давуу талыг олж харах хэрэгтэй болсон. Монгол Улсын хувьд хамгийн чухал зүйл бол эдийн засгаа бие даасан болгох явдал юм” гэж хэлсэн юм.

Үүнийг эхлүүлэхийн тулд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулагчдад баялаг ихтэй ч тогтворгүй, харьцангуй залуухан ардчилсан улс нь эцсийн дүндээ эрсдэлээ давсан ашиг авчирна гэж үнэмшүүлэх хэрэгтэй.

Монголын улс төрд олон жилийн турш хоёр намын эзэрхийлэл ноёлж байсан төрийн тогтолцоо дуусаж, шинэ намууд байгуулагдлаа. 

Шинэ тогтолцоонд Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимыг удирдах эрх мэдэлтэй байх ба Ерөнхийлөгч хуучин Зөвлөлт маягийн загвараас илүүтэй хяналт, тэнцвэрийн үүргийг гүйцэтгэх аж.

Онолын хувьд шинэ систем нь захиргааны тогтворгүй байдлыг хязгаарлахын зэрэгцээ засгийн газруудыг зөвшилцөлд хүрч, урт хугацааны бодлого хэрэгжүүлэхэд түлхэц болно. Монголын улс төрд удаан зүтгэж буй Гомбожавын Занданшатар хуучин болон шинэ тогтолцооны талаар “Ойлгомжгүй, тогтворгүй орчныг бүрдүүлсэн. Зөвхөн таатай засаглалын орчин бүрдүүлэх тухай хоосон яриагүй. Бид бодитой үр дүн гарган хийж байна. Хууль тогтоомжоо шинэчилж байна” хэмээжээ.

Г.Занданшатар Монгол Улсыг авторитар засаглалаас салахаар тэмцэж буй жижиг улсуудад үлгэр дуурайлал болж чадна гэж үзэж байгаа юм. Тэрбээр “Хоёр том хөршийнхөө хооронд оршдог, ардчиллын баян бүрд” гэж улсаа тодорхойлсон.

Хоёр хөрш нь Монголын үе үеийн удирдагчдад олон тооны таагүй нөхцөл байдал үүсгэжээ. Тухайлбал Монгол Улс одоо ч гэсэн эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат бөгөөд экспортынхоо 90 хувийг төмөр замаар БНХАУ-руу нийлүүлдэг.

ОХУ болон БНХАУ-аас хэт их хамааралтай байгаа энэ нөхцөл байдал урт хугацаанд тогтвортой үлдэхгүй учир Оюун-Эрдэнэ засгийн газраа сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан, дижитал санхүүгийн салбараар төрөлжүүлж, Австрали гэх мэт орнуудтай “гуравдагч хөрш”-ийн харилцаа тогтоохыг эрмэлзэж буй. Энэ бодлогын хүрээнд Англи хэлийг Монголын хоёр дахь албан ёсны хэл болгосон. 

Мөн Монголыг интернэттэй холбодог шилэн кабель нь Орос, Хятадын аль алинаар дамждаг тул Монголын засгийн газар хиймэл дагуулын тусламжтай интернэтүйлчилгээ үзүүлдэг Илон Маскийн “Starlink” компанитай хэлэлцээ хийж байна.

“Дайн эсвэл Ковид гэх мэт бидэнд тулгарч буй ямар ч сорилт хэзээ нэгэн цагт дуусна. Гэхдээ Австрали руу хөлөг онгоц, тэмээтэйгээ нүүж чадахгүй. ОХУ, БНХАУ хоёр хэзээ ч байрнаасаахөдлөхгүй. Тиймээс бид хөрш орнууд. Хөршүүд бие биеэ сонгодоггүй” гэж Г.Занданшатар хэлсэн.

Л.Оюун-Эрдэнэ маш нарийн дипломат бодлого явуулах зайлшгүй шаардлага үүсгэсэн нөхцөл байдал нь Занданшатарын хэлсэн Монголын газарзүйн байршлын онцлог юм.

Монголын нөхцөл байдлыг өөдрөгөөр харж буйгаа “Asia House” фирмийн шинжээч Мао Жөү Чень илэрхийлэхдээ “Ирэх жил Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр БНХАУ-ыг давах төлөвтэй” гэж хэлжээ.

Харин Оксфордын их сургуульд эдийн засгийн ухааны профессороор ажилладаг Нгейр Вудс хурдацтай хөгжиж буй жижиг эдийн засагтай улс бүр асар том сорилтуудтай тулгардаг хэмээсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ “Эдгээр сорилтууд ч мөн адил нүүрлээд байгаа тул Монгол шиг улс хурдтай, овсгоотой шийдвэр гаргах хэрэгтэй” гэжээ.

Тэмдэглэл: Асар том эдийн засагтай БНХАУ-ыг Монголтой харьцуулах нь үлэмж зөрүүтэй мэт. Гэвч энд эдийн засгийн нийт хэмжээ биш, өсөлтийн хувийг шинжээч Мао Жөү Чень онцолж ярьсан байна.

Статистик харахад, 2023 оны эхний хагаст Монгол Улсын эдийн засаг 7.4 хувиар өссөн (Trading Economics). Харин БНХАУ-ынх 4.5 хувь байгаа юм. Энэ утгаар, 2023 оны эхний хагасын байдлаар ч манай эдийн засгийн өсөлтийн хувь БНХАУ-аас өндөр байна. Мэдээж өндөр өсөлтийг улстөрчид хэрхэн үр өгөөжтэй хэлбэрээр хувиргаж, тогтвортой хадгалах вэ гэдэг нь хамгийн анхаарал хандуулах асуудал мөн.

Эх сурвалж: Sydney Morning Herald

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

ХЯТАД ШИГ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ИРГЭДДЭЭ НААЛДДАГ УНАЦТАЙ БОЛ БАС ЯАХАВ !!! МАН - ЫН ЛУЙВАРЧИД ДЭЛХИЙ НИЙТЭД НЭГ ӨӨР ТАЙЛАН НЭГ ӨӨР ЮМ ЦАЦЧИХААД БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ДОТООДДОО ДАН ХУЛГАЙ ЛУЙВАР

Үнэн
Үнэн
Reply to  ЗОЧИН

Иргэд нь ажилгүй, орлогогүй, ядуу, дарга сайд нар хулгай луйвар хийж, авилгaл цэцэглэсэн улсад юуных нь өсөлт хөгжил байхав дээ. Японы ТВ-ээр Монголчууд их баялагтай мөртлөө ард иргэд нь ядуу, зaлуус нь гадагш зугтсан, цагаачилсан улс гээд гайхаж байсан. Их баялаг ОТ, ТТ-г эх орноо худалдсан улс төрчид С.Баяр, Баярцогт, Элбэгдорж мэт нь гадныханд авилгaлаар өгөөд ард түмэндээ юу ч долоолгохгүй дуусгаж байгаа.

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

бүтээмжгүй, газар ухаж шороо зөөснөө эдийн асгийн өсөлт гэж тэнэгтдэг ийм удирдлагаас салах ёстой монголчууд. үхсэн баасны нь өсөлт бйхаьдээ нүүрс зэсийн үнэ савлахад газар алгадан унадаг амьдралтай монгол бол маш найдваргүй эдийн засагтай шүүдээ.

Enhee
Enhee

Худлаа хошгоруулж МАН тай хуйвалдаж Монгол улсыг ард түмнийг доройтуулж байглийн баялагыг ямарч үнэгүй авч бгаагаа дэлхийд тайлбарлах цаг болсон.Сү.Батболд Мэнгэт Нямдорж Оюунэрлэнэ та нар бүгд эх орныг минь цөл болгож усгүй малгүй ажилгүй болгож бгаа жинхэнэ урвагчид .Би та нараас иргэн хүний хувьд алт эрдэнэсээ буцааж авна эрээн цаас авахгүй алт эрдэнэсээ л авна.Байгаль монгол нутгмйн эрүүл газар шороог хэдэн зуун жил сэргэхээргүй болгосон .МАН болон гэрээ хийсэн хүмүүсээс авах болно.Тийм цаг ирнэ.Рио Тинтог эх нутгаас минь зайлуулж өгөөч Чингис хаан бурхад өвөг дээдэс минь .Монголын ард түмэн баялаагаа дээрэмдүүлж бгааг дэлхийд хэлээд бн.би МАН аар удирдуулахгүй би нам сонгоогй та нар ОГЦОР.

Зочин
Зочин

Бүтээмжгүй эдийн засгийн өсөлтөөр яах вэ дээ. Унац нь ард түмэнд наалдахгүй. Гадаадыхан данхыг мулгуу гэдгийг ойлгоогүй л бнда

Отгонбат
Отгонбат

За за өөрсдөө үйлдвэрлээд хөгжөөд байгаа юм шиг шаах юм аа нүүрс зэс алтны үнэ өндөр бгаа болохоор л тэр яг ард түмний амдрал өдрөөс өдөрт муудаж байна

Зочин
Зочин

haha yun ni osson yum be bid yduu hevere l bna hudlaa tailan ogod soliorod yvahin

gggg
gggg

иргэдиЙн амьдралд наалдахгүй ....далд эдийн засаг

Бат
Бат

Худлаа

gggg
gggg

....

Эдийн засаг өссөн гэнэ үү
Эдийн засаг өссөн гэнэ үү

Ийм бодит биш зүйл ярьж байхаар ард түмэнд үнэнийг ойлгуулж ажиллаж хөдөлмөрлөж баялаг бүтээж эдийн засгаа бодитой болгоход уриалмаар байна

asas
asas

ulbiisen Dankh HUUK bgaa tsagt mongol uhrahnuu gehes hezee ch uragshilahguii

Hafner
Hafner
Reply to  asas

Mongol osohni bitgii hel udahgui sonood duusnaa

Зочин
Зочин

Интернэт 2 талаас. Хяналттай бдаг, турэмгийлж орж ирдэг

Зочин
Зочин

Хувийн хэвшлээ дэмжиж байж хөгждөг болохоос манайх шиг дарамталж байж хөгждөг орон бхгүй бхаа. Нам-аа татаж унагаад дараа нь өөрөө хэн ч биш болгодог гашуун түүх бгаа шүү. Хэн нэгний заавраар яваад байх шиг, бод бод

зочин
зочин

за арай худлаа байхаа гадныханд хамаг юм аа толгой мэдүүлчээд хятадыг давна гэнээ үлгэр цаашаа

Санаа
Санаа

Тархи угааж байна шүү

Талхаа
Талхаа

Луйврын ОТ н мөнгө экспортын орлого нь л тэгж харгдуулж байгаан

Зочин
Зочин

Цагдаажсан фашист дэглэм тогтоочхоод юу хуцаад ардчилал яриад байнаа лаларуудвэ гадаадад монгол ардчилсан улс биш гэдгээ зарлачихвал энэ хэдэн залуучууд дүрвэхэд амар юмсан

Шүгэлддэг данх
Шүгэлддэг данх

Ингэж худлаа ярих ямар шаардлага байдаг юм бол? Энхболд, Алтанхуяг, Эрдэнэбат бүгд Монголдоо сургууль төгссөн

Зочин
Зочин

Манай 3 МАНгарыг хятадууд л магтах юм

Зочин
Зочин

Гадаадынхан дотор нь орж үзээгүй зүгээр өнгөц дүгнэх юм аа
Үнэн юм гэж юу ч алга...
Иргэд үнэндээ туйлдсан мөртлөө
Гүрийгээд байгаа биз дээ

Зочин
Зочин

олсон хэдээ дээгүүрээ хуваагаад дуусаа ! нэмэргүй эээээээ

Зочин
Зочин

Үхсэн элэнцэгний чинь түрүүлэх вэ Гадны тролуудын хуурамч үгийг дагасан тэнэг минь авлигаараа л гүйцэж түрүүлсэн нь үнэн...

Back to top button