СПОРТ

Ц.Содномдорж: Г.Жамбалдорж оо, хэн нэгний хатгалгаар худлаа ярьж, олон нийтийг талцуулж болохгүй шүү

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын арслан Цэдэвийн Содномдорж улсын баяр наадмын хэл ам дагуулаад буй барилдаануудын талаар тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ "Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр андуу ташаа мэдээлэл явж байгааг харлаа. Би хоёр зүйл дээр тайлбар хэлье гэж бодлоо. 

Нэг нь, дөрвийн давааны оноолт буюу аймгийн арслан Г.Жамбаодоржтой хийсэн барилдаан. Нөгөө нь долоогийн давааны барилдаан. Энэ хоёр барилдаанд юу болсныг үнэн, зөвөөр нь хэлье.

Дөрвийн даваа оноолтоор барилддаг. 2003 оноос ам биш оноолт болгосон. Энэ жил би дөрвийн даваанд Баянхонгор аймгийн харьяат, аймгийн арслан Г.Жамбалдоржтой таарч барилдсан. Г.Жамбалдорж сайхан залуу байна лээ, сайхан цолонд хүрэх байх. Гэхдээ миний дүү хэн нэгэн хүний явуулгаар ч юм уу, худал ярьж болохгүй шүү. Үнэн гэж байдаг юм. Би барилдааныхаа бүх процессыг хэлье. Барилдаанд чи намайг 3-4 удаа сэрвүү барьцнаас түрж гаргасан. Энэ үед надад сануулга өгсөн. Ухарч гараад байна гэж. За гээд хүлээж авсан. Цаг болж, элэг бүс сэнжиг авсан. Энэ барилдаанаас чи намайг мөн хоёр удаа түлхэж гаргасан. Бас л намайг ухарч гарлаа гэж сануулсан. Энэ сануулгыг хэд дэх минутад өгснийг сайн санахгүй байна, хорин хэд дэх минут болов уу. Ингээд золгооны барьцанд хүрсэн. Золгооны барьцанд хүрэхэд анх идэвх авснаар нь Г.Жамбалдоржийн талаар золгоно гэсэн. Г.Жамбалдорж өөрөө баруун золгоё гэсэн. Баруун золгож барилдсан. Барилдаж эхэлснээс хойш баруун золгооны барьц задарсан. Ингэж явсаар миний нэг барьц салаагүй байхад "Ах аа, хоёулаа барьцаа задлах уу" гэсэн. Ээлжилж баруун, зүүн дан золгосон. Улмаар энэ барилдааныг шинэ дүрмийн барьцанд шилжүүлсэн. Энд бас нэлээд удсан. Энэ үед барьц салгая гэж чи юу ч яриагүй, хэлээгүй. Алсын сүвээний барьц аваад өргөхөд чи "Болоогүй байсан ш дээ" гэж орилсон. Давчаад, буцаж ирэхэд "Барьцаа задалсан байсан" гэж хэлсэн. Барьц тавьсан бол чиний буруу. Хоёрт, чи "Барьцаа салгая" гэж хэлсэн бол би салгах байсан. Би чамд нэг ч удаа барьцаа салгая гэж хэлээгүй шүү. Чи өчигдөр ярихдаа, "Ц.Содномдорж арслан намайг барьцаа тавья гэчихээд, дараа нь унагаасан" гэж ярьсан байсан. Г.Жамбалдорж оо, ингэж худлаа ярьж, олон нийтийг талцуулж болохгүй шүү. Бид хоёр харгүй сайхан барилдсан. Миний алдаа бол чамайг "Барьц салъя" гэхэд "За" гээд салж байсан нь байж. Тэр миний буруу болж. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ үнэн мөнийг шүүнэ. Ингэж болохгүй, ор үндэсгүй юм ярьж болохгүй. Би өдий хүрэхдээ чамаас тэгж нэг даваа авах дээрээ арай тулаагүй. 

Долоогийн даваанд Н.Батсуурь аварга бид хоёр харгүй сайхан барилдсан. Бид хоёр ямар ч тохиолдолд бие биедээ бууж өгөх юм уу, тийм буруу зөрүү зүйл байдаггүй. 

Бөхийн дүрэм шинэчлэгдсэн юм байна лээ. Дүрмийн өөрчлөлтийг би сайн ойлгоогүй байсан. Идэвхээр хасахаас өмнөх барьцтай барилдааны дүрэм өөрчлөгдсөн. Арав хонохгүй хугацаанд бид барьц, барилдааны өөрчлөлтөд дасахгүй байна. Гэлээ гээд энэ барилдаанд Н.Батсуурь аваргын буруу байхгүй. Намайг сая амлалаа гээд уурласан юм байхгүй. Харгүй сайхан барилдсан, дүрмээрээ шийдвэр гарсан. Би "Дахиад 10 минут барилдчихъя" гэхэд аварга “Үгүй, дүрмээ дагана” гэсэн. Гол нь барилдааны дүрмээ цагийг нь тулгаж бөхчүүдэд танилцуулсан учраас бөхчүүд бид шинэ дүрмийн талаар нарийн, тодорхой ойлголтгүй байсан. Арай эртхэн танилцуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан.

Үнэндээ долоогийн даваанд би Н.Батсуурь аваргыг намайг амлана гэж бодоогүй. Бид бие биенийхээрээ орж, гардаг найз нөхдүүд. Сүүлийн жил гаруй хугацаанд харилцаа жаахан хөндийрсөн. 2020 оны наадмын дараа Н.Батсуурь аваргаас сэргээш илэрсэн гэх мэдээлэл явсан. Тухайн үед аваргаас асууж байсан. Аварга ч "Яагаад ийм юм болчив, би допингийн төрлийн юм хэрэглээгүй" гэж ярьж байсан. Дүрмийн дагуу шийтгэл хүлээсэн. Би Н.Батсуурь аваргыг допинг хэрэглэхгүй гэдэгт итгэж байсан. Энэ саналаа МҮБХ-нд ч хэлж байсан. Энэ мэт допингийн асуудлаас болоод бидний дунд жаахан үл ойлголцол гарсан байх. Харилцаа жаахан холдсон. Бие биедээ хатуу, ширүүн үг хэлж байсан ч байх. Наадмын дараа бие биенээсээ уучлал гуйсан, ойлголцсон. 

Миний хувьд Улсын баяр наадамдаа ес дэх жилдээ шөвгөрлөө. Заан болох гэж их зүйл туулж байсан. Дөрөв дэх удаагаа зургаа давж, цааш явж, өнөөдрийн энэ цолонд хүрсэн. Өнөөдрийг хүртэл би огт шантраагүй. Тийм учраас үндэсний бөхийн цолонд зүтгэж байгаа залуустаа битгий яарч, шантраарай гэж захиж, зөвлөмөөр байна" гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Чингис
Чингис

Со-доо амжилт хүсье.

Зочин
Зочин

Car xeruulch avgai

Чингис
Чингис

Тэр балай новшийн үгийг битгий тоо. Зүв зүгээр барилдаж байгаад уначихаад олон юм яриад байгаа тэр балай яавч өөдлөхгүй.

Зочин
Зочин

meht mehendee ooroosoo bolson nohor bj

Judag
Judag

Yostoi neg avgai shig shalchignasan hog bn shuu

Зочин
Зочин

Со чи гүйтийн (араараа) тамирчин өолбол яаса юм ?

Чимэд
Чимэд

Содномоо чи Жамбалдорж хонин гүрвэлийн үгэнд битгий реакция өгөө Харин Батсуурьд чи тахимаа өгдөг бол маш буруу гэмт хэрэг чамайг дор хаяад 3 жилээр яллах ёстойЧи Монгол наадмыг доромжиллооУг нь бүх хүлээлт чи түрүүлж Хан Саян уулаа тахих ёстой байсан юм Чи ирэх жил түрүүлэхгүй юмбол Хөвсгөлийн ой тайга тэр шигээрээ гашуудах болно шүү

Зочин
Зочин

Өөрөө амаа хамхиж болно. Тэр Жамбалдорж новш байж болно. Шалчиганасан Үхэр вэ !

Зочин
Зочин

Ёстой заяагүй, өөртөө дүгнэлт хий, Со чи арслангийн шинжгүй хүн унагаачихаад салаавч өгөх болон их ёс зүйгүй авир гаргадаг, Батсуурь мөн адил, энэ ёсзүйгүй авир гаргадаг бөхчүүд зайлаарай чадах юмаа хий, ард түмэн доромжлуулах гэж үздэггүй шүү.

Зочин
Зочин

Бөх барилдах нь яг юу юм бэ??бяр хүч чадал тэнхээгээ уран мэхээр дамжуулан гайхуулж бишрүүлэх юм биш бол барилдаад яах вэ яршиг идээд хэвтэж байна биз.Хурдан түргэн бяр хүчээ гаргаад барилдахгүй Юугаа хүлээгээд маанаагаад мангартаад байдаг ё юм.Бяр тэнхээгээ гаргаад хурдан түргэн барилдаач ядаж л зовлонгиин түргэн жаргалын удаан гэж үг байдаг биздээ.Тэр Жамбал дарж муулаагүй өөриинхөө маанагииг гайхаж байсан шүү.Батсуурь бол угаасаа үл бүтэх этгээд тэрнээс олигтой юм гарахгүй бөхиин хиигээд наадмын торгон дэвжээнд ойртуулмааргүй этгээд муу энэргитэй

Зочин
Зочин

Хөгийн гар шүү

Зочин
Зочин

ЧИ ЁСТОЙ ХӨГИЙН АМЬТАН УЯА

Зочин
Зочин

Мөнгөний нийгмээ дагаад Залуучууд бөх ч гэлтгүй алдар нэр, мөнгө гээд улайрчихаараа нэр нүүргүй дайрчихна. Би бол Содномдорж арслан худлаа яриагүй яриад ч яах юм бэ? гэж бодож байна. Тэгэж доошоо орохооргүй ам мэхээр хүн унагаж байх ядарсан бөх биш л гэж бодож байна

Холбоотой мэдээ

Back to top button