"ОХУ буудайн тохиролцоог сунгахгүй бол зуу, зуун сая хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ"

Өнгөрсөн жилийн долоодугаар сард Турк болон НҮБ-ын брокерлосон тохиролцоогоор ОХУ Украиныг Хар тэнгисээр дамжуулан буудай экспортлохыг зөвшөөрсөн. Тус тохиролцооны хугацаа дуусахаас хэдэн цагийн өмнө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков буудай экспортлох гэрээг сунгахгүй хэмээсэн юм.
Энэ мэдэгдэл гарахаас өмнө Крымын хойгийг ОХУ-тай холбодог гүүр дээр Украины тал террорист халдлага хийсэн гэж Москва мэдээлсэн билээ. Хар тэнгисийн тохиролцоог сунгахгүй гэж Песков хэлсний дараа дэлхий даяар улаан буудай, эрдэнэ шиш, шар буурцгийн үнэ өссөн байна.
Тухайлбал улаан буудай нэг бушель (27.21 кг) нь 689.25 цент хүрч өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 28-аас хойш үзэгдээгүй өндөр үнэ хүрчээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш улаан буудайны тохиролцоог сунгахгүй байх нь “Зуу зуун сая хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, амьжиргааны өртгийн хямрал үүсгэнэ. Энгийн хүмүүс хамгийн их хохирно” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо яая гэхэв. ЕХоросыг бүх талаар нь хоригт оруулсан. оросын ганц хоригт л сандарч байх шив дээ
АНУ , болон барууны ОРОСД тавьсан хориг олон улс оронд ч хориг тавьсантай адил үйлчилж байгаа шүү дээ. Бүр АНУ , БАРУУН Ч ӨӨРСДӨӨ эвгүй байдалд орчихсон нь үнэн .НҮБ энэ талаар ярьдаггүй.Зөвхөн орсын хориг гээд яриад байх нь утгагүй юм. Бүр дэлхий даяар хориг тогтоодогоо больео гэж НҮБ ярих ёстой юм шиг санагдаж байна .
Орост очиж амьдар хө
Сэтгэгдэл бичсэнийхээ төлөө амьдрах газраа чамаар заалгахгүй шүү тэнэгээ
Монголчууд барууны саарал хоригт орчихоод их сандарч байсан даа.Барууныхан болон АНУ хориг тавьж болдог , бусад улс хориг тавьж болдоггүй гэнэ.Барууныхан бусад оронд үр тариа гаргахын оронд өөрсдөө украйны хямд үр тариа авч байгаа шүү дээ.
Зөв зөв. Оросыг хориглож болдог бол орос бас хориг тогтоож болох ёстой. Дэлхийгээрээ л хориггүй болъё
Энэ дайны буянаар Махны үнэ өсөөд бна. Махаа экспортлох боломжийг ашиглацгаах юмсан.
Мах экспортолбол монгол махны үнэ өснө
Арга нь олдоно шүү дээ хэдэн зуун саяараа өлсгөлөнд нэрвэгдээд байхдаа ч яахав АНУ Канадын улаанбуудай гм ч байна
Украйн оросын үр тарианаас АНУ , КАНАД үр тариа 2 дахин үнэтэй гэдгийг бодох хэрэгтэй.Яагаад үр тариа гаргахгүй гэхээр үнэ нь өсдөгийн учир нь энэ шүү дээ.