Үс засуулахад тохиромжтой өдөр

2023.07.24 / Даваа гараг
Билгийн тооллын 6
ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН
ЕСӨН УЛААН ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 05.18-20.39
Суудал: Хий
Аргын тооллын 7 сарын 24, Сумьяа гараг. Билгийн тооллын 6, Тугчин одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.