Нийгэм мэдээ
"Петрочайна Дачин тамсаг"-ийн ажилтан тос олборлох төхөөрөмжид хавчуулагдаж амиа алджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07.40 цагт Дорнод аймгийн Халхгол сумын нутагт “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ийн туслах ажилтан О нь нас барсан дуудлага, мэдээллийн дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Урьдчилсан байдлаар ажилчдын кемп дээр утасны сүлжээгүй тул зарим ажилчид газрын тосны “Донки” байрлах газарт очиж утсаар ярьдаг гэх ба амь хохирогч нь газрын тос олборлох “Донки” гэх төхөөрөмжид хавчуулагдаж, амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зогсоож хаагаач ээ!
Ийм ч харамсалтай юм болох гэж дээ гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье