Б.Бейсен гишүүн мэс засал хийжээ

УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засал хийжээ.
Нэгдсэн эмнэлгийн мэс заслын багт тэр орж ажилласан байна.
Б.Бейсен гишүүн "Их ажлынхаа хажуугаар мэс заслын багийнхантайгаа өвчтөнд хагалгаа амжилттай хийлээ. Эрдэнэт хүний амийг авраад гарч ирэх ямар сайхан гээч. Аав, ээж, ах дүү, хань ижилтэйгээ элэг бүтэн үлдсэн хүмүүсийн талархлын нулимс, сэтгэлийн үг алжаал ядаргааг арилгах эрч хүчийг өгдөг” хэмээн энэ талаараа өөрийн Фэйсбүүк хуудаст бичсэн байна.
Тэрбээр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор, докторант юм.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт 1988 оноос хойш тасралтгүй 30 гаруй жил мэс заслын их эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж байна. Давхардсан тоогоор 40 мянга гаруй хүнд үзлэг хийж, 750 гаруй орон нутгийн яаралтай тусламжийн дуудлаганд явж, 15 мянга орчим хүнд мэс ажилбар хийсэн байдаг аж.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.