"Шар үстэй эмэгтэй хэрэг хариуцах чадваргүй, JET-ээс гомдол гаргаагүй"

Долоодугаар сарын 15-ны өдөр “JET” скүүтерийн компанийн ажилтан Т нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах иргэний гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийн, цахим орчинд нийтэлсэн.
Бичлэгт гарч буй шар үстэй эмэгтэйд холбогдуулж "JET" компаниас гомдол гаргаагүй юм байна. Өөрөөр хэлбэл бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй хувьдаа авсан үйлдэлд нь гомдол гаргаагүй. Мөн тухайн эмэгтэй хэрэг хүлээх чадваргүй нь тогтоогджээ.
Гэхдээ өмнө нь мэдээлж байсанчлан "JET" компанид оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийсэн үйлдэлд нь 2 сая төгрөгийн торгууль ноогдуулаад байгаа юм.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны дүрсний бичлэг хийх /1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгагдаж байсан юм.
Улмаар уг хуульд иргэнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Тиймээс хуулийн дагуу тус компанийг 2 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайч авгай хэрэг хариуцах чадваргүй гээд ял завшдаг хулгайн үйлдлийг баримтжуулсан ажилтан ял аваад ; ГАЙХМААРАА.Монголын хууль ингэж ажилладаг. МАН ингэж ажилладаг.
Одоо цаг үе чинь яачихсан юм бэ. Эзэн нь хулгайд алдсан юмаа авч болдоггүй. Хулгайч нь ямарч шийтгэлгүй. Хулгайд юмаа алдсан иргэн ААН нь шийтгүүлдэг ямар нийгэм ямар хууль вэ.
Хэрэг хүлээх чадваргүй гэхдээ хулгай хийж чадна
МАН-ынхан өөрснөө хулггайч юм болохоороо Хулгайч нарт их хайртай байдаг байхаа!!!!
hulgaich
Тиим юм бол жет г торгох хэрэггүй шүүдээ юмаа л аваа биз шар үст давраад дахин хулгай хиинэ дээ өмнөөс нь өмөөрч бахирсан дүүг нь торгооч
Ямар тэнэг хууль вэ яадгиим юм хуснаа тэгээд тэнэг болоод жүжиглэнээ болох л юм байна таалагдсан юмаа хусаад байя яадгиим
Ажлаа хийсэн хүн хохирчээ .Юу ч болоод бган