УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Гантөмөрийн баруун, зүүн гар

АН-ын дарга Л.Гантөмөр тав хоногийн өмнө намынхаа ажлын албаны даргаараа Эрдэнэбилэгийн Одбаярыг томилсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл комедиан Н.Амаржинг намын даргын зөвлөх болгосон гэх мэдээлэл өнөөдөр /2023.08.01/ хөврөв.

Э.Одбаярын хувьд: 2022 оны үес Х.Баттулга, З.Энхболд, Ц.Туваан нарын сүүдэр дор байсан. С.Эрдэнийн нэрийг барьж, хэд хэдэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудал дагуулж байсан.

Харин Н.Амаржины хувьд: Улстөрийн ямар ч намтаргүй нэгэн. “Comedy lab” клубын комедиан статусаар олноо танигдсан. Нэмээд “Universal” сургалтын төвийн захирал, “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч тодотголтой.

Л.Гантөмөрийн АН олигтой боловсон хүчин, хүний нөөцгүй гэж тодорхойлогдоод байгаа. Чухам ийм үед баруун, зүүн гараараа дээрх хоёр хүнийг сонгосон нь сонирхол татна. Нэг хэсэг нь сошиалд нөлөөлөгч шинэ тутам залууг дэргэдээ авч буй нь зөв гэж буй нөгөө хэсэг нь “улстөрийн олигтой намтаргүй хүн хол явахгүй” ч гэгдэж байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсүх ямар намтартай байв! Ердөө л козинодох, атамандах намтартай л байгаа биздээ!

Зочин
Зочин

Заавал улс төрийн намтартай хулгай хийсэн худлаа ярьсан байх ёстой юу...энэ коммунист номлолоо одоо больж үз

Зочин
Зочин

ЖДҮХС, ГТЭС, НДС , ЭМДС , ХБ ыг хоослосон МАН чууд одоо болтол төрийн сэнтийд сууж байгааг У.УЯН бичээсэй билээ.Ямарч муу намтаргүй, засаг бариагүй нөхдийг гоочлох хэрэггүй дээ .

Зочин
Зочин

Намтар гэдэг нь улс төрч гэх хулгайчуудын хоронд хордсон тухай юм бхдаа

Зочин
Зочин

Ан комедиан нам уйдаахгүй нам болох нь ану маягийн зөвлөгч байх даа

Зочин
Зочин

Ха ха бөгсний алчуур л байна.

Холбоотой мэдээ

Back to top button