Ардчилсан нам ҮБХ-ны хурлаа хойшлуулав

АН-ын дарга Л.Гантөмөр 2023 оны долдугаар сарын 24-нд намынхаа Улс төрийн зөвлөлийг хуралдуулж, дүрэмдээ өөрчлөлт оруулж баталсан. Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 5-ны дотор татвараа төлөөгүй гишүүдийг ҮБХ-ноос хасахаар болсон юм.
Улмаар Үндэсний бодлогын хороо өнгөрсөн наадмын өмнө хуралдахаар төлөвлөж байсан ч ирц бүрдэээгүйгээс хойшлуулсан билээ. Тэгвэл ҮБХ-ны тэргүүлэгчид өнөөдөр /2023.08.01/ хуралдаж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 28-ны өдөр товлон зарлав.
ҮБХ-ны хурлаар татвараа төлөөгүй тус хорооны гишүүдийг хасаж, орны хүмүүсийг шинээр сонгон батламжлах ажил хийгдэх юм.
Мөн УДШ-д бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцээр урьдчилан төлөвлөж байгаа аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.