УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хууль: Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжилбол Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ

"Архангайн наадам аархуу сайхан боллоо" хэмээх олон нийтийн магтаал цахим орчинд чамгүй их хөвөрсөн. Гэтэл өнөөдөр /2023.08.01/ хаалтын үйл ажиллагаанд оролцсон морьт залуучууд төрийн далбааг хайр найргүй газар шидэж буй бичлэг шүүмжлэл дагуулж эхлээд байна. Уг нь бид далбаагаа хүндэтгэн жил бүрийн долоодугаар сарын 10-нийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд төрийн далбааг байршуулах тодорхой байгууллага, газруудыг зааж, зөвхөн гашуудал болсон тохиолдол бөхийлгөхөөр хуульчилсан байдаг.

15 дугаар зүйлд: Мандаж байгаа Төрийн далбааг орон даяар гашуудал зарласан тохиолдолд 45 хэмээр бөхийлгөх буюу ишний нь гуравны хоёрт хүртэл буулгана.

26 дугаар зүйлд: “Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно”

27 дугаар зүйлд: Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

хэмээн тус тус заасан байна.

Тэгэхээр төрийн бэлгэ тэмдэгт хүндэтгэлгүй хандан гутаан доромжилж, газар шидсэн морьт залууст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үү гэдэг асуулт үүсэж байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр найруулагч, зохион байгуулагчдад нь арга хэмжээ авах хэрэгтэй байх аа, энэ тоглоом биш шүү

Хохо
Хохо

Найруулагч бяндууд арга хэмжээ авах хэрэгтэй. Биеэ хэт тоосон Наранбаатар найруулсан гэсэн үү

Иргэн
Иргэн

Ээ хөөрхий Нэг эсвэл хоёр хүн зогсоогоод морьтон тэр хүний гарт ишийг нь бариулчихад л болох байсан шүү дээ

Зочин
Зочин

Архангайнхан айрагандаа мансуураад юу хийж байгаагаа мэдэх сөхөөгүй давхицгаасан бололтой...

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

нөгөө улс орон төрөө дээдлэн гээд хуцаад байсан яасан бэ Нямбаатар аа наад хэдэн эргүү малнууд аа бүгдийг нь зохион байгуулсан дарга цэрэгтэйн шийтгэ монголын маань туг сүлд бөхийх болоо шүү новш нууд аа

Mgl
Mgl

Төрийн далбаа Чингэс хааныхаа зураг хэрэглэж байгаа иргэн аж ахуй нэгжээс татвар авбал яаасий

Зочин
Зочин

Тэнэгүүд монголоор дүүрэн малууд

Зочин
Зочин

Ёстой ёрлоод ирэхээр үйл нь дагдаг гэдэг . Удахгүй гетлирийн герман шиг монгол үгүй болохвийдээ хатуухан хэлхэд өвөр монгол шиг болнодоо Дэлхийд мандуулдаг тугыг ялагдлын прадаар шидэх уйлмаар л байлаа . Ардичлал ийм хүчтэй байдаг юм байнадаа гээд л гутарч суунадаа . Урд нийгэмд Чингисийн үед ингэсэн бол цаазаар авах байсан байхдаа . Есөн тугыг тарааж туйлаад больсон , одоо соёмбот далааг яахын болдоо

Зочин
Зочин

Ээ бурхан минь ямар нийгэмд юу үзэжихэвдээ , монголоо алдмарууд

Холбоотой мэдээ

Back to top button