Нийгэм мэдээ

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс авч эхэлсэн бөгөөд бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Бүртгэлийн шугам нээгдсэн 3 хоногийн хугацаанд 50137 хүүхэд "E-MONGOLIA" системээр дамжуулан бүртгүүлжээ.

Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Тэгэхээр нийт хүүхдүүдийн 30 гаруй хувь нь 3 хоногт бүртгэлээ баталгаажуулжээ.

Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

-Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстойг анхаарна уу.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button