Хойд Солонгос АНУ-ын цэргийг баривчилснаа мэдэгдэв

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын АНУ-ын зэвсэгт хүчний баазад алба хааж байсан Травис Кинг нэртэй цэрэг Хойд Солонгосын хилийг нууцаар давсан билээ. Кингийг хил давсан гэж АНУ-ын Зэвсэгт хүчин баталж мэдээлсэн ч Хойд Солонгосын талаас ямар одоог хүртэл ямар нэгэн мэдээлэл хийхгүй байсаар ирсэн юм.
Тэгвэл НҮБ-аас мэдээлснээр, Кингийг байршуулж байгаа талаар мэдээлэл авах хүсэлтэд Хойд Солонгос хариу өгсөн байна. Өмнөд, Хойд Солонгосын хилийн цэрэггүй бүсийг хянадаг НҮБ-ын команд Кингийн талаар мэдэгдэл хийхдээ “Солонгосын ардын арми Кингийн талаар НҮБ-ын командад мэдээлэл өгсөн. Түүнийг гэрт нь эсэн мэнд авчрах ажилд саад болохгүйн тулд бид одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Байдены хувьд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авснаасаа хойш гадаад бодлоготоо Хойд Солонгост нэг их анхаарал хандуулаагүй байгаа билээ. Гэвч сүүлийн үед Солонгосын хойгт хурцадмал байдал үүсэж дээрээс нь Кинг Умард руу хууль бусаар нэвтрэн баривчлагдсан явдал нь Байденд БНАСАУ-д илүү анхаарал хандуулах цаг болсныг сануулсан явдал болсон хэмээн шинжээчид үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баривчлагдсан зэрэг нь ч гэх шиг. Хил зөрчигч баривчлагдах нь ойлгомжтой. Аль ч улсад баривчлагдана.
Ямар бодолтой хил давсан бол?!