Хойд Солонгос: Ким Чен Уны буугаар онилж буй зураг цацагджээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун зэвсгийн үйлдвэрүүдтэй танилцаж, буугаар буудаж байгаа зургийг олон нийтэд цацжээ.
Тус уулзалт өнгөрсөн долоо хоногийн пүрэвээс бямба гараг хооронд болсон аж. Түүнчлэн Ким Чен Ун "Шинэ зэвсэг үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх" талаар чухал заавар өгсөн гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Энэхүү гэрэл зургуудыг нийтэлсэн нь Солонгосын хойгт хурцадмал байдал үүссэн үед тохиож байгаа бөгөөд Пхеньяны хамгийн сүүлийн үеийн хүчин чадлыг харуулж байна хэмээн шинжээчид таамаглаж буй.
Пхеньяны ялалтын баяр хэмээн нэрлэдэг Солонгосын дайны үеийг дурсах арга хэмжээний хүрээнд долоодугаар сард Хойд Солонгос тив хоорондын баллистик пуужингийн (ICBM) хоёр загварыг харуулсан томоохон цэргийн парад зохион байгуулсан юм.

Пхеньяны хамгийн сүүлийн үеийн хатуу түлшээр ажилладаг ICBM пуужингууд болох "Хвасон-18" пуужинг АНУ-ын эх газрын нутаг дэвсгэрийг бүрэн хамран онилох тусгалтай гэж олон шинжээчид үзэж байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Б. ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ их эрээ АНУ руу шагайгаад хэвтчинэ
Ард түмнээ ядуу тарчиг амьдралтай болгосон энэ бандгар банди нэг л өдөр алуулна даа.
Бохирын 1000 хоолой шиг турбаны хажууд зогсчихоод шинэ зэвсэг хийхийг харж байна ч гэх шиг, акм дээр дуран шаачихаад мэргэн буудагчийн дүрд тоглож ч байх шиг, коммунистуудын сүүдэр улсад ийм л дүр зураг маш тодоор илэрнэ,