НИЙГЭМНийгэм мэдээ

Байгаль, үер, усны эрсдэлийн даатгалгүй машин нөхөн төлбөр авахгүй

Дарь-Эхэд өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас дунджаар 105 гаруй авто машин үерт урссан гэх мэдээлэл бий. Тэгвэл үерт автомашин нь урссан иргэд нөхөн төлбөр авах боломжтой эсэхэд эргэлзсээр. Үүний дагуу автомашины даатгалтай холбоотой мэдээллийг бэлтгэлээ.

Жолооч тээврийн хэрэгслийн даатгалтай бол тухайн даатгалын компанидаа мэдэгдэж, нөхөн төлбөрийн баримтуудаа бүрдүүлж, нөхөн төлбөр авах боломжтой.

Ингэхдээ тухайн даатгуулагч байгаль, үер, усны эрсдэлийн даатгал хийлгэсэн эсэхээс хамаарч нөхөн төлбөр авахгүй эсвэл хэсэгчлэн авдаг байна.

Жолооч тээврийн хэрэгслийн даатгалгүй, харин жолоочийн хариуцлагын даатгалтай бол нөхөн төлбөр авахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь энэ даатгал нь машины даатгал биш юм.

Түүнчлэн машинаа зээлээр авсан иргэд худалдан авч байх үедээ даатгал хийлгэсэн эсэхээ тухайн ББСБ болон банкнаасаа лавлах боломжтой. Үерийн усанд гэрээ нь алга болсон ч гэрээний мэдээллээ тухайн байгууллагуудаас авах эрхтэй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өөрчлөгд таминээ
Өөрчлөгд таминээ

Хотын дотор зорчиж байгаад байглын давагдашгүй нөхцөл байдал үүссэн үед зориулалтын зам дээр явж байсан авто машин даатгал хийлгээгүй шалтгаанаар хохирч болохгүй шүү. Яагаад гэсэн асуулт гарч ирнэ. Гэнэтийн ослын даатгал хийлгэсэн л бол үйлчлэх ёстой . Замгүй газраар хотын гадуур яваагүй гэдгийг анхаарсан нь дээр байх лдаа

Холбоотой мэдээ

Back to top button