НИЙГЭМНийгэм мэдээ

Хэрэг гараагүй ч хянах шаардлагатай цахим орчин дахь хүүхдийн хүчирхийллийн пост

Манай улсад цахим орчин дахь хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг байсаар. Тодруулбал, нэр бүхий хаягаас "14 настай охиныг хүчиндэж байгаа хэлбэрээр хийсэн порно видеог зарна" гэх агуулга бүхий пост бичсэн байв.

Амралтын өдрүүдэд эрчээ авсан уг постын талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цахим хаяг эзэмшигч хаягаа алдсан. Гар утасны дугаар нь ч хулгайн хэргийнх байсан. Цагдаагийн газраас уг хэргийг шалгаж байгаа. худал зар байршуулсан байна. Мэдээллийн дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдээгүй" гэх тайлбарыг өгсөн.

Гэсэн хэдий ч бид уг асуудлыг зүгээр өнгөрүүлж болохгүй. Хэдийгээр уг посттой холбоотойгоор хэн нэгэн бэртэж, гэмтээгүй нь сайн боловч эсрэгээрээ энэ насны охид бэлгийн хүчирхийллийн хохирогч болох эрсдэл байсаар.

Түүнчлэн цахим орчин дахь хүчирхийллийн гэмт хэргүүдэд холбогдох газрууд анхаарал хандуулахаас өөр сонголтгүй. Тэр дундаа асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдээ цахим орчинд юу хийж, үзэж харж байгаа талаар мэдээлэлтэй байх шаардлагатай юм.

Цахим орчинд дарамтлуулсны улмаас хүчирхийллийн хохирогч болсон тохиолдол манай улсад цөөнгүй гарсан. Тиймээс хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах үүрэг асран хамгаалагчдад бий.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button