НИЙГЭМНийгэм мэдээ

Архангай: Шуурганы улмаас хичээлийн байр, заалны дээвэр хийсжээ

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км/-т наймдугаар сарын 13-ны 22:55 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурчээ. 

Шуурганы улмаас ЕБС-ийн хичээлийн байр, спорт заалны дээвэр нурсан, дээврийн төмөр салхинд хийссэн, хоёр гэр нурж дахин ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг наймдугаар сарын 14-ний 13:45 цагт хүлээн авсан байна. 

Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд 12:15 цагт очиж нөхцөл байдалтай танилцаж хохирлыг тогтоож ажилласан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button