ДЭЛХИЙСонин хачин

Хамгийн бохирдолтой хот буюу астма өвчний үүр Жакарта

Эмч нар эрүүл мэндийнхээ төлөө Жакарта хотоос явахыг зөвлөжээ. Агаарын бохирдолтой удаан хугацаанд тэмцсээр ирсэн Индонезийн нийслэл бараг өдөр бүр дэлхийн хамгийн бохирдолтой хотоор шалгарч байгаа юм.

Ерөнхийлөгч Жоко Видодо агаарын чанар муудаж байгаа энэ үед бүх төрийн албан хаагчийг гэрээсээ ажиллахыг үүрэг болгожээ.

Швейцарийн агаарын чанарын технологийн IQAir компанийн мэдээлснээр Жакарта өнгөрсөн долоо хоногт PM2.5 гэж нэрлэгддэг тоосонцрын агаарт агуулагдах агууламж нь Рияд, Доха, Лахор зэрэг их бохирдолтой хотуудаас давж гарсан гэсэн байна.

Жакарта хот тавдугаар сараас хойш дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын тоонд тогтмол орж байгаа билээ. Нийслэл хот болон түүний ойр орчмын бүс нутаг 30 сая орчим хүн амтай аж.

Орон нутгийн эрх баригчид агаарын бохирдол ихэссэнийг хуурай улирал, тээврийн хэрэгслийн утаанаас үүдэлтэй гэж үзэж байгаа юм.

Индонезийн Байгаль орчин, ойн яамны ахлах ажилтан Сигит Релианторо өнгөрсөн баасан гарагт болсон хэвлэлийн бага хуралд “6, 7, 8-р сарын хуурай агаар нь Жакартагийн агаарын бохирдлыг байнга нэмэгдүүлэхэд хүргэсэн” гэжээ.

Хэдийгээр Индонез улс 2056 он гэхэд нүүрсийг цахилгаан эрчим хүч болгон ашиглахаа болино гэж буй ч одоогоор нүүрсний хамгийн том экспортлогч орон юм. Индонезид  байрлах нүүрсний үйлдвэрүүдэд олон тооны хүн  ажиллаж байгаа тул нүүрсийг ашиглахаас татгалзах нь өндөр өртөгтэй аж.

Эх сурвалж: BBC

Б.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button