Top StoriesНИЙГЭМ

Багш нарын асуудал #2: "Сарын цалингаа энд гурав хоногт олдог. Монголд багшийг хэн ч үнэлдэггүй"

Хичээлийн шинэ жил эхлэхэд ес хоног үлдлээ. Гэвч Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 1674 багшийн орон тоо сул байгаа аж.

Өнгөрсөн жилүүдийн судалгааг эргэж харвал,

  • 2021-2022 оны хичээлийн жилд 122 сургуульд 923,
  • 2022-2023 оны хичээлийн жилд 157 сургуульд 1289 багшийн хомстолтой байжээ.

Жилд дунджаар 3000-3500 багш бэлтгэгдэн төгсдөг гэсэн судалгаа бий. Мөн тухайн тооны багш нар гавьяаныхаа амралтад гардаг байна. Нягтлан харвал, тэтгэвэрт гарах багш болон шинэ төгсөгчийн тоо ойролцоо атал жил ирэх тусам багшийн сул орон тоо нэмэгдэж буй нь анхаарал татна.

Мэргэжлийнхэн багш хомсдох болсон шалтгааныг,

  • Ачаалал  
  • Шилжилт хөдөлгөөн
  • Зээлийн дарамтаас болж ажлаа орхих,
  • Өөр мэргэжил сонгох
  • Гадаад орныг зорих болсонтой холбож тайлбарлалаа.

Тэгвэл мэргэжлээ сольсон болон гадаад орныг зорьсон багш нарын байр суурийг хүргэе. Тухайн багш нар өөрийн нэр болон дүр төрхийг нууцлахыг хүслээ.

-Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өөрийгөө золиосолж гадаадад "Жорлон" цэвэрлэж байна-

Орон нутагт 10 жил багшаар ажиллаж, Австрали орныг зорьсон багш Ө-тэй ярилцлаа.

-Сайн байна уу. Та хаана хэдэн жил багшаар ажилласан бэ. Таныг ажиллаж байх хугацаанд таны авдаг цалин хэд байв?

-Сайн. Би орон нутагт 10 жил ажилласан. Тус хугацаандаа физик, газар зүйн багш болон нийгмийн ажилтны албыг хашиж байв.

2013 онд анх ажиллаж байхад цалин ₮400 мянга орчим байв. Түүнээс хойш үе шаттайгаар олон удаа нэмэгдсэн ч чанарын хувьд өөрчлөлт ороогүй. Яагаад гэвэл цалин өсөхийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн.

-Яагаад нутгаа, сонгосон мэргэжлээ орхих болсон бэ?

-Монгол улсад багш мэргэжлийн үнэ цэн буураад удаж буй. Үүнээс гадна авч буй цалин, түүний хүрэлцээ муу, харьцуулшгүй их ачаалалтай байдаг.

Орон нутагт багш хийнэ гэдэг төвөгтэй. Сурагчийн гаргасан асуудал бүрд өмгөөлөгч аятай дагаж явдаг. Хэдийгээр тус асуудал бүрд дагаж явлаа гээд сайн нэр үгүй. Эцэг эхчүүдээс байнга дарамт ирнэ. Энэ бүгд удаан хугацаагаар үргэлжилж улмаар ажиллах эрч хүч буурч, ажилдаа сонирхолгүй болсон.

Тухайн үед "Энд ингэж хүний хүүхдийн өмнөөс хэрэг хүлээж, дарамтлуулж байснаас өөр мэргэжил сонгоё, аль эсвэл гадаадад ажиллая" гэсэн бодол тээх болсон. Тэгээд аль боломжтой хувилбар бүрд санал өгсөн юм. Улмаар Австрали улс руу зорчих виз бүтсэн.

-Очоод хэр удав. Одоогоор ямар ажил хөдөлмөр эрхэлж байна?

-Монголд 7-9 насны хоёр хүүхдээ орхиод нөхрийн хамтаар Австрали улсад ирээд зургаан сар болж байна. Энд цэвэрлэгээний ажил хийж буй. "Жорлон" цэвэрлэдэг гэсэн үг. Монголд авч байсан нэг сарын цалингаа энд гурав хоногт олдог.

Цалин өндрийн хэрээр бусад хэрэглээний зардал их ч гэсэн мөнгө хуримтлуулах боломжтой байна.

-Гадаадад ажиллахад ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

-Харийн оронд амьдрах амар биш. Ард үлдсэн үр хүүхэд, гэр орон, эцэг эхээ санаж бэтгэрэх мөнгөгүйн зовлонгоос хэцүү. Гэвч үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өнөөдөр өөрийгөө золиосолж буй нь энэ л дээ.

-Хүүхдүүдээ авах бодол бий юу. Монгол руугаа хэзээ буцах бодолтой байна?

-Энд өртөг өндөртэй тул одоогоор хүүхдүүдээ авч ирэх боломжгүй байна. Анх аяллын визтэй ирж тухайн визний хугацаа дууссан. Саяхан визнийхээ төрлийг солиулж сургалтынх болгосон. Тиймээс ойрын гурван жилдээ буцах бодолгүй байна.

Гадаад орныг зорьсон багш нарын цуваа ганц надаар дуусахгүй байх. Жил ирэх тусам улам нэмэгдэх байх хэмээн бодож байна. Яагаад гэвэл бидний хэрэгцээг хангах мөнгө, цэвэрхэн орчин, чанартай эрүүл хүнс цөм энд байна.

Үүнээс гадна багшийн үнэ цэн өндөр байдаг юм байна. Цалин, улс орны дэмжлэг сайтай. Хэрэв Монгол улс дэлхийн жишгээр явдаг сан бол хайртай бүхнээ орхиод харийг сонгохыг хэн хүсэх билээ.

-Ярилцсанд баярлалаа.

-Хичээнгүйлэн ажиллаж байхад хэн ч үнэлэхгүй, харин ч дарамталдаг байсан нь таалагдаагүй-

Улаанбаатар хотод найман жил багшилж, БНСУ-ыг зорьсон Б.Гэрэлмаатай ярилцлаа.

-Сайн байна уу. Та хаана хэдэн жил багшаар ажилласан бэ. Одоогоор аль улсад ажиллаж амьдарч байна, очоод хэр удав?

-Сайн. Би Улаанбаатар хотод найман жил ажилласан. МУБИС-ийг 2012 онд бага ангийн багшаар дүүргэж, төгссөн цагаасаа боловсролын байгууллагад ажиллаж байв. Одоогоор БНСУ-ын Сөүл хотод ажиллаж байна. Энд ирээд гурван жил болж байна.

-Яагаад төрсөн нутаг, сонгосон мэргэжлээ орхиж харийн орныг зорих болсон бэ?

-Монгол тэр дундаа Улаанбаатар хотод бага ангийн багш хийх хэцүү байсан. Миний удирдаж байсан ангид 50 орчим сурагч суралцдаг байсан юм. Нэг багшид 50 хүүхэд гэдэг бага тоо биш. Ачаалал төдий чинээ их.

Гэтэл ачаалалтай ч гэсэн хичээнгүйлэн ажиллаж байхад хэн ч үнэлэхгүй, харин ч дарамталдаг байсан нь таалагддаггүй байв. Ёстой л хэлтэй амтай болгон нь багшийн буруу болгож хуруугаараа чичилдэг нь бодит дүр зураг. Зөвхөн сургуулийн хэмжээнд л гэхэд захирал, сургалтын менежер, ахмад багш нар мөн дээрээс нь ангийн хүүхдүүдийн эцэг эх гээд цөм эрх дархтай байсан юм. Хэдий тийм ч нэгэнт сонгосон мэргэжлээ орхихгүй гэж их хичээсэн. Миний хичээл зүтгэл найман жилд л шавхагдаж дууссан юм.

Тухайн үед Солонгосыг зорих Монголчууд их байв. Цалин өндөр, мөнгө сайн хуримтлуулж чадаж байна гэх сургаар визээ мэдүүлсэн юм. Энд гурван жил ажиллах хугацаандаа эмэгтэй хүний хийж болох хар бор бүхий л ажлыг хийж, туршиж үзлээ. Гайгүй хэдэн төгрөг ч цуглуулж чадлаа.

Удахгүй Монгол руугаа буцна гэхээс тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ дахиж хэзээ ч мэргэжлээрээ ажиллахгүй. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх бодол тээж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Орон нутагт хөгжиж дэвших боломж тун бага хэмээн харсан-

Шилжилт хөдөлгөөн дан ганц гадаад орон руу бус улс дотор мөн өрнөдөг байна. Тэгвэл Увс аймгаас Улаанбаатар хотыг зорин ирж ажил хөдөлмөр эрхэлж буй Г-тэй ярилцсан юм.

-Сайн байна уу. Хаана хэдэн жил багшаар ажилласан бэ?

-Сайн. Би ОХУ-д мэргэжлийн хөгжимчнөөр төгсөөд дөрвөн болж буй. Өөрийн төрсөн нутаг болох Увс аймагтаа гурван жил ажилласан. Тус хугацаанд ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн багш хийж байсан юм.

-Яагаад шилжих болов. Мөн багшаар ажиллахаа больж хөгжмөөрөө дагнан ажиллаж болсон шалтгаан?

-Орон нутагт хөгжиж дэвших боломж тун бага хэмээн харсан юм л даа. Залуу хүний хувьд шинэ зүйлсийг туршиж, зоригтой алхам хийж байх хэрэгтэй хэмээн боддог. Тиймээс гэнэтийн шийдвэр гаргаж Улаанбаатар хотыг зорьсон юм. Одоогоор чуулгад хөгжимчнөөр ажиллаж байна.

-Шилжиж ирээд хэр удаж байна?

-Ирээд жил гаруй болж байна. Урлагийн салбар боловсролынхоос цалин багатай ч энд ажиллах нь илүү сонирхолтой байна. Ур чадварын хувьд ч сайжирч буй.

-Ярилцсанд баярлалаа.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:29

Багш нар хөөрхий Солонгос яваад яваад л дууслаа

ЗОЧИН
ЗОЧИН
8 сар 23, 2023 13:31
Reply to  Зочин

Монголын төр болон МАН ын ажиллаж байгаа царай нь энэ . Тэгээд муу илжиг модон худрагандаа дуртай гэгчээр түүнийгээ сонгоод сонгоод дарлуулж , доромжуулаад, ажил хийсээр байгаад ядуураад байна гээч . Үнэн гайх�##�тай . Монголын чадвартай мэдлэгтэй бүхэн гадагшаагаа гараад дуусах нь ээ . Хэдэн тээврийн жолооч , тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд л үлдэх нь дээ МАНынхаан .Та нар төр барьж байна гээд популизм хийхээ больчихооч ээ . 1 тэрбумаар босох нёфтьний үйлдвэр удааширч дахин 600 САЯ долларын нэмэлт зард�##� гарч байх юм . Дарханы зам , цэвэрлэх байгууламж гээд ажил нь удааширах тусам мөнгө урсаад байна шүү . Хэнтийд мөнгөөр бороо оруулж шавар барим�##� музёй барьж түүнийгээ хатуу хучилттай замаар холбох гэж мөнгө цацаж байхаар ЭМЧ ,БАГШ нарынхаа ц�##�инг нэмээч

Стар
Стар
8 сар 23, 2023 08:36

Багш нар яахуудаа сарын 800к ц�##�ин гар дээрээ авдаг. Ингэж амьдраад 50 60 жил байрны лизинг төлж амьдархаар гарсан дээр л үзэж байгаа л даа

Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:40

Хэцүү шдээ. Цагдаа онцгой гээд байрныхаа лизингэд түгжигдээд ажлаасаа гарч чадахгүй бас хүмүүс зөндөө байдышүү

Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:49

Ажлын байрууд хоосроод дууслаа

Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:51

Одоо я�##�тай билээ дээ

Зочин
Зочин
8 сар 23, 2023 08:55

Гэхдээ сайн багш нар орлого ихтэй ш дээ. Хүүхдээ нэмэлт цагаар сайн багшид төлбөр өгөөд хэд хэдээрээ сургадаг даа. Хими физик тоо болон бага ангийн багш нар арай боломжтой юм даа. Бусад нь нээрээ хэцүү байдаг байхаа

Айдаа
Айдаа
8 сар 23, 2023 09:06

Гайха�##� байдын: Багшийн хүрэлцээ муу, тэгсэнээ баахан сургууль цэцэрлэг нээ, нээсэн, нээнэ гэсэн хүмүүс. Тэр олон төгсөгчидөөс бас бүгд тийм сайн багш болж байгаа нь цөөхөн. Ажил дээр гараад үнэлэмж муу, дээд үеийн даам гарсан төгцөг багш нар бас үүнд буруутай. Одоо яаанаа, тэгээд баахан боловсрол ш,у ярьсан хүмүүсээр дүүрлээ2.

Энийг мартаждээ
Энийг мартаждээ
8 сар 23, 2023 09:43

Соци�##�ист нийгэм гэж шүтэхгүй ч тэр үед техникч буюу мэрэгжил эзэмшсэн ажилчин 550 ₮ ц�##�ин , дээд боловсролтой инженер багш гхм 620-720₮ ц�##�интай байсан илүү цаг нь ороогүй дүншүү. Тэр үед т�##�х 1₮20-1₮40 мөнгө, 1кг боорцог 4₮30 мөнгө , мах 6₮30-7₮50 мөнгө гхмэт байлаашүү. Авч байгаа ц�##�ингаараа хүнсэндээ ханг�##�ттай хүрэлцэнэ, харин гадуур хувцас гут�##� гаднаас орж ирнэ олдоц муутай л байсан болохоос гээд бодоход Одоо ц�##�ин мөнгөний бодлого явуулах бүс нутагаа хөгжүүлэх дундаж сэхээтний давхаргаа баттай барихгүй бол дарангуйлагч нийгэмрүү ороход 1 ганц хуруу үлдсэн шүү !!!!!!

Зочин
Зочин
8 сар 23, 2023 11:38

Ха ха гадаадад хууль зөрчин хараар ажиллаж амьдарч байгаап ирээд багшаа хийн хууль зарчиж байгаагүй мэт жүжиглэн амьдарч тнтгэвэртээ гарч одон мед�##�иа зүүнэ. Гэтэл багш хамгийн шударга зөв хүн байх ёстой. Гадаадаас ирсэн багш нар хууль бусаар байсан эсэхийг ш�##�гаж баыж ажилд авах хэрэгтэй. Хууль зөрчигч сурагчдад зөв үлгэр дуури�##��##� болохгүй

Зочин
Зочин
8 сар 23, 2023 11:40

Шинэ төгсөж өуй багш нар байна. Тэднийгээ ажиллуулах хэрэгтэй

Зочин
Зочин
8 сар 25, 2023 06:42
Reply to  Зочин

ийм ц�##�интай ийм их дарамттай ажилд ажиллахгүй л дээ

Зочин
Зочин
8 сар 23, 2023 13:10

Nart xorvood baixgui nandin saixan alba gagtsxuu bagsh xund zayajee gedeg baij bilee

Зочин
Зочин
8 сар 23, 2023 13:20

Багшийн үндсэн ажлыг нь хийлгэхийн зэрэгцээ ажлын байрны тодорхойлолтод ороогүй маш олон хэрэггүй ажилд дайчилдаг нь буруу. Сургуулийн дүүргийн хотын г.м. ханг�##�ттай ц�##�инг нь өгч сург�##�т хүмүүжлийн үр дүнг тооцох хэрэгтэй гэж боддог

Зочин
Зочин
8 сар 25, 2023 00:07
Reply to  Зочин

Manai egch bagsh, ter bas tani shig yridag, mash ix hereggvi olon daramttai ajil hagas bvten saingbi hiilgedeg . Ar ger n barag orhigddog gesn

Zochin
Zochin
8 сар 23, 2023 14:41

Үгүйээ багш нарыг үнэлдэггүй биш зарим багш нар дэндүү сург�##�т муутай, дэндүү мэдлэг муу шүү.Сайн багш нарыг хэлээгүй шүү. 1975 оноос хойших хүүхдүүд багш болоход дандаа нойр сурч байсан нөхдүүд багш болоод өөрсдөө нойл байсан болохоор хичээлдээ тааруу хүүхдүүдийг өмөөрөөд хуурамч дүн тавиад хичээлдээ овоо хүүхдүүдийг үзэж чаддаггүй юм байдаг. Нойр толгойтонгууд сэтгэхдээ ч нойр л байдаг юм билээ

Заас
Заас
8 сар 23, 2023 16:16

Хаха нам дагасан өлөн хулгаач хужаа монголын удам угсаагиин үзмээр цүнх баригч хурган дарганцарууд хулгаа аилг�##�аар баяждаг улсын ул ш�##� чацага нэртэй болсон нь тэмцэлгүй л�##�рууд ихээс тэр ганцхан багш л ц�##�ин багатай биш хог шүүрдэгч эмч цагдаа г�##� онцгой цэцэрлэгиин багш манаач гээл зөндөө байнадаа багш эцэг эхчүүдээс зөндөөл хуримт�##� татаас авдагшдэээ шун�##�тхаа боль ер нь заав�##� ажил гэж хэн шаадсан гуйсан юм ерөн мэдлэг муутайл багшууд зөндөөшдэээ муухай ааштай л�##�рууд

Зочин
Зочин
8 сар 23, 2023 18:03

хулгайгаар ч хамаагүй баяжсан хүмүүсийг хүндэлдэг нийгэмд багш нэр хүндгүй үнэлгээгүй хөдөлмөр .солонгосоос буцаагаад байгаа юм байна лээ

Зочин
Зочин
8 сар 25, 2023 10:11

Багш нар ажлаа хаяж байгаа нь ц�##�ин багаас гадна эцэг эхчүүдийн дарамт ихээс болдог. Сахилгагүй хүмүүжилгүй хүүхдэд нь ганц үг хэлсний төлөө тэд гомдол мэдүүлж багш нарыг хавчин зовоодогоос ажиллах сонирхолгүй болдог ялангуяа з�##�уу багш нар.

Энхбаяр
Энхбаяр
8 сар 25, 2023 11:49

Төрийн тогтолцооны гажуудлыг засаж байж л шудрага ёс, хөгжил дэвшлийн тухай ярих боломжтой болно гэдгийг ойлгоосой!!!!!

Зочин
Зочин
8 сар 25, 2023 16:48

emch suvilagch ch gesen tsalin baga bugd gadagshaa yavj baigaaa

Холбоотой мэдээ

Back to top button