Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Шинжээчид: Энэтхэгийн эдийн засаг хурдацтай өссөн

Энэтхэгийн эдийн засаг 2023 оны хоёрдугаар улиралд энэ жилд гаргах хамгийн хурдацтай өсөлтөө үзүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Тус улстай хиллэдэг БНХАУ-д нөхцөл байдал үүнээс өөр байгаа юм. Хятадад залуучуудын ажилгүйдлийн түвшин нэмэгдэн, худалдааны өсөлт багассан нь эдийн засгийг нь тооцооллоос бага өсөхөд хүргэн дефляц руу түлхсэн билээ.

Харин Энэтхэгийн эдийн засаг хүчтэй өссөөр. “Reuters” агентлагийн санал асуулга явуулсан эдийн засагчид Энэтхэгийн ДНБ хоёрдугаар улиралд 7.7 хувиар өссөн гэж тооцоолсон байна. Тус улс өнөөдөр 2023 оны хоёрдугаар улирлын эдийн засгийн тайлангаа гаргах юм. Гэхдээ шинжээчид өнгөрсөн улирлын өсөлт нь тааз мөргөн дараагийн улирлуудад багасна гэж таамаглаж буйгаа онцолсон байна.

Дэлхийн тав дахь хамгийн том эдийн засагтай тус улсад үйлчилгээний салбарын хурдацтай өссөн аж. Үйлчилгээний салбар Энэтхэгийн эдийн засгийн бүтээгдэхүүний талаас илүү хувийг бүрдүүлдэг. Иймд үйлчилгээний салбарын өсөлт нь дэлхийн томоохон эдийн засгууд гацалтад ороод буй энэ үед тус улсын эдийн засгийг хүчтэй өсөхөд хүргэсэн гэж шинжээчид үзэж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button