Нийгэм мэдээ

Өнөөдөр Х.Нямбаатар хотын даргын ажлаа авна

Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хуралдаан болно.

Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан хотын даргыг нэр дэвшүүлдэг. Түүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах ёстой.

Харин өнгөрсөн долоо хоногт эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн, дэмжсэн. Гэхдээ дээр дурдсан хуулийн дагуу шууд томилох эрхгүй тул НИТХ Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх процесс хүлээгдэж байсан юм.

Угтаа НИТХ-аас хэнийг нэр дэвшүүлэхээ хараат бусаар шийдэх ёстой ч түрүүлж МАН-ын УЗ шийдэж байгаа нь зарим талаар шүүмжлэл хүлээж буй. Өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг нэр дэвшүүлэхэд мөн ийм үйл явц өрнөсөн. Тодруулбал, МАН-ын УЗ эхэлж Э.Болормааг дэмжин, дараа нь аймгийн ИТХ-аас түүнийг нэр дэвшүүлж, улмаар Ерөнхий сайд батламжилж байлаа.

Энэ үүднээс нь харахад Х.Нямбаатарыг НИТХ-аас нэр дэвшүүлсний дараа Ерөнхий сайд шууд батламжлах тодорхой логик бий юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button