Нийгэм мэдээ

"18-р сургуулийн хордсон хүүхдүүдээс гурав нь эмнэлэгт байна"

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр өөр хичээлийн байранд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн. Ингэхдээ 53 сурагчаас эхлээд 21, дараа нь 15 хүүхэд хордсон.

Тэгвэл өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гурван хүүхэд байна. Эмнэлэгт буй хүүхдүүдийн хордлогын шинж тэмдэг буурсан, харин үрэвсэл болон ханиад томуу зэрэг бусад өвчнөөр эмчлүүлж байгаа гэв. Харин бусад гэрийн ажиглалтад байгаа хүүхдүүдийн хувьд толгой өвдөх, хөл гар бадайрах шинж байгаа аж. Хүүхдүүдийн хордлогын гол шалтгаан тогтоогдоогүй байгаа тул  эмнэлгийн зүгээс B, C витамин уух, дархлаагаа сайн дэмжиж эрүүл агаарт байхыг зөвлөжээ.

Тухайн хүүхдүүдийн эцэг, эхчүүд даваа гарагт хэвлэл мэдээлэлд хандсан. Учир нь хүүхдүүд юунаас болж хордлогод орсон гэдэг шинжилгээний дүгнэлт одоо хүртэл гараагүй байгаа нь эцэг эхчүүдэд айдас төрүүлж, эмнэлэг ямар эмчилгээ хийх нь тодорхойгүй зэрэг олон асуудал дагуулж байгаа юм. Хордлогын дүгнэлтийг гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Мал эмнэлгийн газар зэрэг зургаан байгууллагад шинжээч томилсон. Одоогоор ШШЕГ, НЭМГ дүгнэлт хариугаа ирүүлсэн. Эцсийн байдлаар бүх газруудын хариу дүгнэлтийг нэгтгэж танилцуулна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан билээ.

Ц.ЭНХЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

ХОРДОХ ГЭЖ ДОРГИОД УДАА ДАРАА МАНСУУРСАН ХҮҮХДҮҮД ! ЭЦЭГ ЭХ НЬ ХУДЛАА СҮРЖИГНЭЭД БАЙГАА БОЛОХООС!

Холбоотой мэдээ

Back to top button