Авлигын дагнасан шүүх: Хоёр нам, хоёр байр суурь

Энэ долоо хоногт анхаарал татах гол сэдэв Авлигын дагнасан шүүх байгуулах асуудал болоод байна. Засгийн газрын санаачилгыг МАН-ын бүлэг дэмжчихсэн. Өчигдөр /2023.11.28/ ХЗБХ хэлэлцэх эсэхийг нь дэмжиж, пүрэв гараг гэхэд УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэх эсэхийг хэлэлцэх гэж буй юм.
Тиймээс бид өчигдөр /2023.11.28/ АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжингийн /линк/, өнөөдөр /2023.11.29/ ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатарын /линк/байр суурийг ярилцлагаар хүргэсэн билээ.
Тэдний байр суурийг товчилбол:
АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжин:
1.Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготойгоор Авлигын дагнасан шүүх байгуулах санаачилга гаргасан байна лээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготойгоор Авлигын дагнасан шүүх байгуулах санаачилга гаргасан байна лээ.
ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар:
1.Засгийн газрын зүгээс “Авлигатай хатуу тэмцэнэ” гэдэг байр суурьтайгаар энэ асуудлыг оруулж ирж байна. Шүүх байгуулах хуулийн шинэчилсэн найруулгад “Авлигын дагнасан шүүх байгуулна” гэж орж ирээгүй. Дагалдах хууль тогтоомжуудад УИХ-аас тогтоол гаргах санал орж ирнэ. “Тогтоолын төсөл судалж оруулж ирэх” гэдгийг анхаарах хэрэгтэй. Тогтоол батлагдвал Засгийн газар саналаа судалж оруулж ирнэ гэсэн үг.
2.Анхан шатны шүүхийн эрх мэдлийг алга болгох байдлаар давж заалдах шатны шүүх дээр эрх мэдлийг төвлөрүүлэх хэлбэр рүү шилжинэ. Өөрөөр хэлбэл анхан шатны 30-40 шүүгчийн шийдвэрлэдэг асуудлыг давж заалдах шатны долоо, наймхан шүүгчийн дунд өгч, тэдний гурвыг нь л атгаж байх механизм.
2.Авлигын хэргийг давж заалдах шатны шүүхээс эхлүүлэхээр хэлэлцүүлгийн процесс богиносоно. Би үүн дээр “Хүний эрхийн ноцтой зөрчил гарах юм биш биз дээ” гэсэн байр сууриа илэрхийлж байгаа.
3. Сонгууль хүртэл авлигын дагнасан шүүх байгуулах гэж зүтгэвэл эхлээд Үндсэн хуулийн маргаан дагуулах байх.
3.Бид гэр бүл, хүүхдийн асуудлаар шүүх байгуулна гээд яриад эхэлчихсэн. Тэгэхээр Үндсэн хууль зөрчих асуудал гарахгүй. Байдаг л асуудал. Харин шүүхийн үе шатыг цөөлөх гэж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж магадгүй.
4.Сонгууль хүртэл авлигын дагнасан шүүх байгуулах сонирхол эрх баригчдад байхгүй. Сонгуулиас наана хариуцлага хүлээлгэсэн дүр эсгэж хэдэн хүнийг дүүжилж, олон нийтэд харуулах.
4. Авлигын дагнасан шүүх байгуулахаар улайрч байгаа бодохгүй байна. Гишүүд өөрийнхөө итгэл үнэмшлээр л хандах ёстой гэж бодож байна. Түүнээс биш нэг дарга хүрч ирээд хүчээр зангидаад л, хайрцаглаад байсан зүйлгүй. Ингэж болох ч сэдэв биш.
5.Эцсийн дүндээ “Ах аа намайг бодоорой” гээд хамгийн том ахдаа хадган дээр тавиад өгч буй бэлэг. Одоо өөрийн намын Ерөнхийлөгчдөө эрх мэдлийг овоолох гээд гүйцгээж байна.
5. Шүүгчдийг томилох процесс өөрөө олон үе шаттай болчихсон. Хэлэлцүүлэгтэй, олон нийтийн оролцоотой явдаг зүйл. Тиймээс Ерөнхийлөгчид эрх мэдэл төвлөрнө гэсэн болгоомжлол харьцангуй гайгүй гэж бодож байна.
6.Авлигын хэргийг шалгаж байгаа байгууллагуудынхаа ур чадварыг, хууль зүйн орчинг, нотлох онол аргачлалыг өөрчлөхгүйгээр яаж авлигын хэргийг үр дүнтэй шийдэх юм бэ. Наадуул чинь дандаа социалист аргаар, хууль зөрчиж, өөрсдөө гэмт хэрэг хийх шахуу болж байна. Сүүлдээ ажлаа хийж чадахаа больчихсон. Хэвлэлээр гүтгээд харлуулаад алаад өгч буй мэт боловч шүүх дээр очоод жонхуу. Хэргийн холбогдогч шүүх хурал дээрээ прокурор, мөрдөгч нарт хичээл зааж байна шүү дээ. Яллагдагчаар татагдсан хүмүүсээсээ долоон дор хуулийн мэдлэгтэй хүмүүсээр дүүрсэн байгууллагаа өөрчлөхгүй юм уу.
6.“Ялангуяа бизнес эрх зүй, арилжааны харилцаануудыг зохицуулах хуулиуд дээр хоцрогдчихож” хуулийн байгууллагынхан хоцрогчихсон гэж ХЗДХ-ийн сайд нь хүртэл яриад сууж байна. Мэдээж хэрэг шүүгчдээ боловсруулах, чадавхжуулах, мэдлэгшүүлэх сургалтууд явуулах гарцаагүй шаардлага бий. Би сая АНУ-ын хуулийн, тусгай байгууллагуудын хүмүүстэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон. Үүн дээр ярьсан гол асуудлуудын нэг нь “хуулийнхнаа чадавхжуулмаар байна” гэх яриа.
ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатарын видео ярилцлага:
АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжингийн видео ярилцлага:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нялх амрагтай байхыг хууличилв�##� гооёоо