УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МИАТ: Хүчтэй салхины улмаас Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэг хойшилж бууна

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 2024 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн ОМ137/138 дугаарт аяллын нислэг өндрийн салхины хүчтэй нөлөөллийн улмаас Франкфурт хотод хуваарьт цагаас 50 минутаар хойшилж буух төлөвтэй байна.
ОМ137/138 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Улаанбаатар хотоос 11:00 цагт хөөрч Франкфурт хотод 14:05 цагт буух,
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:35 цагт хөөрч Улаанбаатар хотод 1-р сарын 4-ний 06:45 цагт буухаар төлөвлөж байна.
"ОМ137 дугаарт аяллын нислэгийн транзит зорчигчдын цааш дамжин нислэгийг МИАТ компани зохицуулан ажиллаж байна" гэж МИАТ ТӨХК мэдээллээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.