Нийгмийн

Хийн буудлагын ОУХМ Э.Даваахүү “Парис-2024” олимпын эрхээ авлаа

Индонез улсын Жакарта хотод Ази тивийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн боллоо. Тэмцээний 25 м Стандарт гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү 572 онож Мөнгөн медаль хүртсэн байна. Ингэснээр Азийн аваргаас мөнгө, хүрэл медальтай мөн Олимпын эрхийг хүртсэн амжилт үзүүлээд байна.

Мөн 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Буудлага спортын ОУХМ Г.Хэрлэнцэцэг ханийнхаа хамтаар 10 м Хийн гар бууны холимог багийн дасгалд анх удаагаа финалд шалгарч хүрэл медалийн төлөө өрсөлдөж дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Э.Даваахүү энэ тухайд “Миний хувьд олон жил хүсэж хүлээсэн финал байлаа” хэмээн онцолсон юм.

Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр 25 м стандарт гар бууны дасгалд өрсөлдөж 572 оноогоор Мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button