Нийгмийн

60 тонн газ ачиж явсан "Дашваанжил" компани: Мэдээлэл өгөх боломжгүй

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдсон харамсалтай хэрэг гарсан.

Ослын улмаас ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүсч, ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Е-Мартын худалдааны төвийн зүүн урд уулзвар, Баянмонгол хорооллын урд зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас урагш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд байв.

Тэгвэл 60 тонн газ ачиж явсан "Дашваанжил газ" компаниас тодруулга мэдээлэл авлаа.

-Танай компанийн газ ачиж явсан машин осолдсон уу?

-Мэдээлэл өгөх боломжгүй.

Жолоочийн биеийн байдал хэвийн бөгөөд шатаж буй машинаа харан яах учраа олохгүй тэвдэж байна хэмээн иргэд мэдээлэл ирүүлсэн. Ингэхдээ, Буруу талаас нь машин орж ирж газын цоргыг мөргөж гал гарах үндэс болсон гэх албан бус мэдээлэл байна. Дашваанжил компанийн уг тээвэр Замын-Үүдийн чиглэлд явж байжээ.

Уг ослын талаарх нэгдсэн мэдээллийг доорх "НЭГ ДОРООС" агуулгаас уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Яагаад тэр компани мэдээлэл өгөх боломжгүй гэж томроод байгаа юм

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Эргүүнүүд огцор гэж орилоод яахав хүнии алтан амь эрсдээд байна сандал суудал л бодогдоод байна уу малууд аа

Иргэн
Иргэн

Газ дэлбэрсэн " тохиолдол лав гарлаа Дашваанжил хариуцлага хүлээдэггүй юм уу

ИРГЭН
ИРГЭН

Хотын дарга Нямбаатар хариуцлагаа үүрээд Огцорох хэрэгтэй,,

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  ИРГЭН

Энд нямбаарарын огцрох ямар хамаатай юм

Зочин
Зочин

Жолоочид ямар буруу байхав дэ. 60 тонн тэсэрч дэлбэрэх аюултай хий ачиж яваа машинаа адаглаад хотоос гартал нь хамгаалаад жижиг тэрэг өмнө хойно нь явж зам чөлөөлүүлж болох л байсан. Байгуулгын буруу.
Стандарт аюулгүй ажиллагаандаа хяналт байдаггүй нь харагдаж байна. Тэр жижиг тэрэгний жолооч яасан арчаагүй тэвчээргүй жолооч вэ. Тэр галтиргаатай, мөстсөн зам дээр эргэж ядаж байгаа том оврын машиныг харсаар байж ирж мөргөдөг.

Холбоотой мэдээ

Back to top button