Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Aespa-ийн Карина үерхсэн гэх мэдээ сонсгосондоо уучлал гуйв

Өнгөрсөн долоо хоногт “Dispatch” Aespa хамтлагийн Карина болон жүжигчин И Жэ Ү нар болзож байгаа гэж мэдэгдсэн. Үүний дараа Каринагийн шүтэн бишрэгчид дургүйцлээ илэрхийлсэн юм.

Зарим нэг нь хамтлагийн дуунуудыг сонсохоо зогсоон, фэн нь байхаа болино гэсэн бол хэсэг фэнүүд “Aespa”-г хариуцдаг агентлаг болох “SM Entertainment”-ийн өмнө самбартай ачааны машин илгээжээ.

Тус самбар дээр хоёр өгүүлбэр бичсэн байсан юм. Эхнийх нь “Фэнүүдээс чинь үзүүлж буй хайр хангалтгүй байна уу? Яагаад фэнүүд биднээс урвах шийдвэр гаргасан юм бэ? Гуйя, биднээс хувьчлан уучлал гуй. Үгүй бол цомогны борлуулалт чинь буурч, тоглолтын талбай чинь хоосрохыг харна шүү” гэж бичсэн байна.

Харин нөгөө самбар нь “Карина, шүтэн бишрэгчдээсээ уучлал гуйхын оронд долоон жил шаргуу ажилласан өөрийгөө өрөвд. Чи өөрийнхөө карьерыг өөрөө л сүйрүүллээ. Бүх хичээл зүтгэлийг чинь нэгхэн л цуурхал сүйтгэж хаялаа. Одоо сэтгэл хангалуун байна уу” гэсэн бичигтэй байв.

Энэ их шуугианы дараа Карина мягмар гарагт /2024.03.05/ үерхсэн гэхн мэдээ шүтэн бишрэгчдэдээ сонсгосондоо уучлал гуйжээ. Тэрбээр гараар бичсэн захидал  өөрийн Instagram хуудас дээрээ оруулахдаа “Шүтэн бишрэгчдийн маань олонх нь сэтгэл дундуур байгааг би мэднэ. Дэбют хийсэн цагаас хойш намайг халуун сэтгэлээр дэмжсэн фэнүүдээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйхыг хүсэж байна” гэсэн юм.

Карина захидлынхаа төгсгөлд “Та бүхний хүн нэг бүр надад маш үнэ цэнтэй хэвээр. Би учруулсан шархаа эдгээхийг хүсэж байна. Та бүхний урмыг хугалалгүй шаргуу ажиллаж, өөрийнхөө илүү төлөвшсөн талаа харуулна” гэсэн байна.

Эх сурвалж: Koreaboo, Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2024 13:20

ЭНЭ ТЭНЭГ ХАНГУ ХҮҮХЭН ТЭГЭЭД ХААШАА ЮМ ОНГОН ЮМ УУ? ЧААЛЦАХ Ч ЭРХ БАЙХГҮЙ ЮМ УУ? ДАРАМТТАЙ БЫСДА ВЭ?

Холбоотой мэдээ

Back to top button