П.Анужин одонгийн хүүхдээ төрүүлжээ

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр ирэх Даваа гаригт монголчуудад хандан зуны цагт мацаг хэрхэн барих талаар зөвлөгөө өгөх юм байна. Энэ тухай зараа нүүр номоороо дамжуулан түгээжээ.
Тодруулал, “Миний бие амаржаад тун удаагүй байгаа ч ажилдаа эрч хүчтэй эргэн орлоо. Жингийн илүүдэлгүй үрээ тээх, түргэн тэнхрэх, сүү арвин байхаас эхлээд эрүүл биеийн сайханд хүрэх энгийн арга, мацгийн ухаанаас хуваалцах цуврал лайв маань эхлэх гэж байна! "Авьяаслаг Монголчууд" шоуг шүүж байхдаа бие тулгар, зургаан сартай байсан. Эрүүлд хүрэх энгийн аргуудад нэвтэрвэл бүхий л ээжүүд үрээ эрүүл, хөнгөн тээж болно" хэмээлээ.
Хөтлөгч бүсгүй ирэх жил алдарт эхийн одонгоор энгэрээ мялаах нь тодорхой болж байна.
Б. АМАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.