"147-р сургуулийн 30 гаруй хүүхэд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна"

Баянзүрх дүүргийн 12-р хороонд байрлалтай 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч өнөөдөр \2024.04.16\ ангидаа нулимс асгаруулагч цацсан гэх мэдээллийг нэгэн иргэн бидэнд ирүүлсэн юм.
Иймд уг асуудлаар тухайн сургуулийн багшаас тодруулахад, "Есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч цацсан. Үүнээс болж сурагчид гадаа байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас шалгалт хийхээр ирсэн байна. Гэмтэж, бэртсэн хүүхэд алга" гэлээ.
Харин бидэнд мэдээлэл өгсөн иргэн "Одоогоор тус сургуулийн багш болон хоёр ажилтан хордлогод орж, цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн. Ихэнх сурагчдын нүд хорсож, хоолой загатнасан байдалтай байна. Зарим нь ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна" гэв.
Хордлогод орсон сурагчидын биеийн байдлыг ЭХҮЭМҮТ-ээс тодруулахад, 147-р сургуулиас 30 гаруй хүүхэд ирж хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Одоогоор хүндэрсэн, хурц шинж тэмдэг илэрсэн хүүхэд байхгүй" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өглөөд сайн нэгжиж оруулдаг болох хэрэгтэй юм байна даа ...
Хорт хий цацаагүй нь яамай
Эрхийн тэнэгүүд Эцэг эх нь ийм б�##�айнууд байгаа хатуу арга хэмжээ ав олны өмнө гаргаж жигшээ
Yoo ymar t1 ni nulnis asgaruulagch avch ywdag bnaa