Сошиал трэнд

Дуучин Г.Ариунбаатар ОХУ-д ажиллаж, амьдрахаар болжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, Буриад улсын Төрийн соёрхолт, дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт гэрээгээр ажиллахаар болжээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа “Риголетто” дуурийн гол дүрд тоглоод ирсэн байна.

Дуучин Г.Ариунбаатар уран бүтээлийнхээ талаар ярихдаа “Би саяхан Буриадын Дуурь, бүжгийн театрт “Риголетто” дуурьт дуулаад ирсэн. Одоо зургадугаар сарын 1-нээс ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт үндсэн ажил маань эхэлж байгаа. ОХУ-д амьдрахаар бичиг баримт бүрдүүлэх гээд удаан хугацаанд визээ хөөцөлдөж, сая нэг юм эцэслэгдэж байна. Удахгүй ОХУ руу явна. Тэндээ ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, амьдрахаар суурьшина. Тэнд очоод уран бүтээлийнхээ дараа дараагийн төлөвлөгөөг гаргана даа” гэдгийг хэлсэн юм.

Монголын дуурийн урлагийн алдарт баритон Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж, 2016 онд "Чингис хаан" одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгад дуучнаар ажиллаж байгаад, урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллах болсон юм.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button