Нара: Б.Батцацрал баярлаж байгаа байлгүй дээ

Дуучин М.Нарантуяагийн хувийн амьдрал тодруулбал хүүхдийн эцгийн асуудал олны анхаарлын төвд орсон. Учир нь түүний экс найз залуу Б.Батцацрал хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй, үл итгэсэн байр суурьтай байснаас үүдэж асуудал хурцадсан. Тэгвэл Нарагийн хүүдээ эцэг тогтоолгох зорилгоор хийлгэсэн ДНХ шинжилгээний хариу өнгөрсөн Баасан гарагт гарсан байна. Шинжилгээгээр хүүг 99.99 хувиар Б.Батцацралын хүүхэд гэдгийг тогтоожээ. Бид дуучин Нарагаас шинжилгээний хариуны дараах сэтгэгдэл байр суурийг нь асууж тодрууллаа.
-Хүүхдэдээ эцэг тогтоолгох зорилгоор хийлгэсэн шинжилгээний хариу гарсан байна. Энэ талаар асууж тодруулах гэсэн юм?
-ДНХ-ийн шинжилгээг хүссэн хэн нэгэн гүйж очоод хийлгэчихдэггүй юм байна. Бидний тухайд албадан шинжилгээ өгүүлэх шүүхийн шийдвэрийн дагуу заасанд хугацаанд очиж шинжилгээ өгсөн. Хариу нь өнгөрсөн Баасан гарагт гарч хүү минь 99.99 хувиар Б.Батцацралын хүүхэд мөн гэж тогтоогдсон. Өмнө нь миний шүүхэд өгсөн нэхэмжлэлийг хүчингүй болгосон байсан. ДНХ-ийн шинжилгээ 99.99 хувьтай гарахаар миний нэхэмжлэл эрх нээгддэг юм байна. Гэхдээ шүүх хурлын тов одоогоор ирээгүй байна.
-Б.Батцацрал ямар байр суурьтай байна?
-Бодвол баяртай л байгаа байлгүй дээ.
-Шинжилгээ гарснаас хойш холбогдоогүй юу?
-Үгүй ээ. Холбогдоогүй. Ер нь бол энэ хариутай, хариугүй хүүхдээ тэр хүний үр удам гэдгийг 100 хувь итгэлтэй мэдэж байсан хүн бол би өөрөө шүү дээ.
-Цаашид харилцаа холбоо нь өөрчлөгдөх болов уу?
-Тэр бол худлаа. Харин хүүхдэдээ эцэг байх тухайд нь тэр хүнд хуулийн дагуу бүх хариуцлагыг хүлээлгэнэ.
Г.ҮҮЛТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг муу ширээний хүүхэн чинь хүний нууц амраг болж завхайрч явснаа үхсэнд нь гайхуулдаг байна аа.