Су.Батболд: Миний улс төрийн карьер дуусаагүй ч энэ удаад нэр дэвшихгүй

МАН-ын зүгээс өнөөдөр |2024.05.20| Бага хурлаа 16.00 цагт хуралдах тов зарласан. Одоогоор Бага хурлын гишүүд МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд цугларч байна.
Энэ үеэр Хотын дарга асан Су.Батболд мэдээлэл өглөө. Тэрбээр, “Намын бага хурлаар УИХ-ын сонгуульд заасны дагуу нэр дэвших хүнийг баталгаажуулах байх. Мэдээж дэвшүүлж байгаа зорилтоо хэрэгжүүлж чадах хүнийг сонгох байх.
МАН ууган улс төрийн хүчний хувьд залуу, дунд үе, ахмад гэсэн гурван үеэ дэвшүүлнэ гэж найдаж байна. Мөн улс оронд тулгамдаад байгаа зорилтуудыг бодитоор шийдвэрлэх туршлагатай, мэдлэг боловсролтой хүмүүсийг барьж авах хэрэгтэй байна.
Би одоогоор бага хурлын гишүүн, ТББ-д ажиллаж байна. Надад нас, туршлага байна. Миний улс төрийн карьер дуусаагүй гэж бодож байна. Гэхдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй. Би хангалттай улс төрд ажилласан учраас энэ удаад дэвшмээргүй, улс төрд өрсөлдөх сонирхол алга" гэлээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СҮ.батболдоос нь асуух нийгэмд хүлээлттэй бна, м�##�ан сэтгүүлч ээ
Novshiin gomo s#a
Гомо